Гломалин
Гломалин нь, хөрс ба үндэсний, арбускул микориза мөөгөнцөрүүдийн (АММ), гиф ба спорууд дээр маш ихээр үүсдэг глико-уураг (гликопротеин). АНУ-ын ХААЯ-ны ХААЭШХ-гийн эрдэмтэн Sara F. Wright 1996 онд нээсэн.[1] Гломалин гэдэг нэр нь Glomales мөөгөнцөрийн нэрнээс үүсэлтэй.[2]
Судалгаа
[засварлах | кодоор засварлах]Гломалин нь 1992 оныг хүртэл судлагдаагүй байсныг, Sara Wright, “Түүнийг ялган авахад маш хүнд, цитратын ванн дотор 250 F (121 C)-д нэг цагаас багагүй хугацаа шаардлагатай… Өнөөдрийг хүртэл хөрсний түүн шиг сайн цавуу олдоогүй” гэж тайлбарлажээ.[3]
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]Гломалиныг одоогоор хараахан ялган авч тайлбарлаагүй.[4] Гэсэн хэдий ч, гломалиний төрлийн хөрсний уургуудыг (ГТХУ), моноклон эсрэг биетийг (Mab32B11), АММ-ийн эвдэрсэн спорын эсрэг тавих замаар илрүүлсэн. ГТХУ нь Mab32B11 эсрэг биеттэй орох урвалаар тодорхойлогдог.
Гломалиныг нээсэн Sara Wright-ын тэмдэглэснээр, "гломалин нь төмөр ба бусад ионыг холбосон жижиг глико-уургуудын бөөгнөрөл… гломалин нь 1 - 9 % бат бөх холбогдсон төмрийг агуулдаг… Гломалиныг гифийн гаднас олсон ба энэ нь гиф өөрийгөө битүүлж байгааг харуулах бөгөөд ингэснээр, тэд ус ба тэжээлийг тээж чадна гэдэгт итгэж байна. Магадгүй энэ нь бас түүнд, хөрсний хэсгүүдийн хоорондох агаарын орон зайг бөглөхөд шаардагдах уян биш төлвийг олгож байж болох юм." Гломалин биозадралд ороход 7-42 жил шаардагдана. Гломалин хамгийн их хэмжээтэйгээр Хавай ба Японы галт уулын хөөрснөөс олдсон.[3]
Гломалин нь АММ-с гаралтай гэдгийн өөр нэгэн хөндлөнгийн баримт бий. Хөрсийг АММ-ийн эзэн ургамлаас салган тусгаарлахад ГТХУ-ийн агууламж буурдаг. Ойн болон газар тариалангийн инкубацад оруулсан газар[5], фунгицидээр боловсруулсан хөрсөнд мөн ижил зүйл ажиглагдсан (ГТХУ-ийн агууламж буурсан).[4] Хөрсөн дэх гломалины агууламж нь экосистемийн анхдагч бүтээмжтэй харилцан уялдаатай байна.[6]
ГТХУ-ийн хими гүйцэд судлагдаагүй, мөн гломалин, ГТХУ, АММ хоорондох холбоо тодорхой бус хэвээр байна.[4][7] Мөөг дэх гломалиний физиологийн үүрэг судлагааны сэдэв юм.[8]
Нөлөө
[засварлах | кодоор засварлах]Гломалиний төрлийн хөрсний уургууд (ГТХУ) нь, гуминий хүчилтэй хамт, хөрсний эрдэс хэсгүүдийг хооронд нь холбож, чанарыг нь нэмэгдүүлдэг, хөрсний органик материйн чухал бүрдүүлэгч.[1][4] Гломалиний нүүрстөрөгч ба азотыг хадгалах шинж чанар, мөн түүний нүүрстөрөгчийг шингээх арга зэргийг судалсан.[6][9]
Гломалинийг, хөрсний агрегатуудын усны нөлөөлөлийн тэсвэрийг нэмэгдүүлсэнээр, хөрсний элэгдлийг бууруулдаг гэж таамагладаг. Олон төрлийн хөрсний ГТХУ ба хөрсний агрегатын усны нөлөөллийн тэсвэрлэх чадвар хоёрын хооронд хүчтэй хамаарал байдаг нь тодорхой боловч, механизм нь үл мэдэгдэх хэвээр байна.[4]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Comis, Don (September 2002). "Glomalin: Hiding Place for a Third of the World's Stored Soil Carbon". Agricultural Research. United States Department of Agriculture Agricultural Research Service: 4–7.
- ↑ Comis, Don (October 1997). "Glomalin—Soil's Superglue". Agricultural Research. United States Department of Agriculture Agricultural Research Service: 23.
- ↑ 3.0 3.1 “Glomalin, Hiding Place for a Third of the World’s Stored Soil Carbon." Agricultural Research Journal, September 2002.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 Rillig, M. C. (2004). "Arbuscular mycorrhizae, glomalin, and soil aggregation" (PDF). Canadian Journal of Soil Science. 84 (4): 355–363. doi:10.4141/S04-003.[permanent dead link]
- ↑ Rillig, M., Ramsey, P., Morris, S., Paul, E. (2003). "Glomalin, an arbuscular-mycorrhizal fungal soil protein, responds to land-use change". Plant and Soil. 253 (2): 293–299. doi:10.1023/A:1024807820579.
{{cite journal}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ 6.0 6.1 Treseder, Kathleen K.; Turner, Katie M. (July–August 2007). "Glomalin in Ecosystems". Soil Science Society of America Journal. 71 (4): 1257–1266. doi:10.2136/sssaj2006.0377.
- ↑ Gillespie, Adam W.; Farrell, Richard E.; Walley, Fran L.; Ross, Andrew R.S.; Leinweber, Peter; Eckhardt, Kai-Uwe; Regier, Tom Z.; Blyth, Robert I.R. (April 2011). "Glomalin-related soil protein contains non-mycorrhizal-related heat-stable proteins, lipids and humic materials". Soil Biology and Biochemistry. 43 (4): 766–777. doi:10.1016/j.soilbio.2010.12.010. ISSN 0038-0717.
- ↑ Purin, Sonia; Rillig, Matthias C. (20 June 2007). "The arbuscular mycorrhizal fungal protein glomalin: Limitations, progress, and a new hypothesis for its function". Pedobiologia. 51 (2): 123–130. doi:10.1016/j.pedobi.2007.03.002. ISSN 0031-4056.
- ↑ King, Gary M. (February 2011). "Enhancing soil carbon storage for carbon remediation: potential contributions and constraints by microbes". Trends in Microbiology. 19 (2): 75–84. doi:10.1016/j.tim.2010.11.006. ISSN 0966-842X.