Голден Гейт их сургууль
Голден Гэйт Их Сургууль (GGU буюу Голден Гейт) (Англи: Golden Gate University) нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод байрладаг хувийн их сургууль юм. 1901 онд байгуулагдсан тус сургууль нь мэргэжлийн боловсон хүчнийг хууль, бизнес, татвар, технологи, нягтлан бодох бүртгэл болон бакалаврын боловсролын чиглэлээр бэлтгэхэд чиглэдэг. GGU нь 4 төрлийн бакалаврын зэрэг, 18 төрлийн магистрын зэрэг олгодог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Энэхүү их сургууль нь анх Сан Францискогийн Төв YMCA-ийн утга зохиолын уншлагын бүлгүүдээс үүсэлтэй. Тухайн үед буюу нэгэн орчин үеийн тооцоогоор хоёр мянган эрэгтэй тутмын зөвхөн нэг нь дээд боловсролтой байсан байна. GGU нь дараах Америкийн их, дээд сургуулиудтай адил YMCA-ийн гаралтай: Бентли Их Сургууль, Капитал Их Сургуулийн Хуулийн Сургууль, Мичиганы Мужийн Их Сургуулийн Хуулийн Сургууль, Хойд Дорнодын Их Сургууль (Бостон, Массачусетс), Хойд Кентаккийн Их Сургууль – Салмон П. Чэйсийн нэрэмжит Хуулийн Сургууль, Рузвельтийн Их Сургууль, Өмнөд Техасын Хуулийн Коллеж, Толедогийн Их Сургуулийн Хуулийн Сургууль, Баруун Шинэ Английн Их Сургууль, Янгстауны Мужийн Их Сургууль. 1881 оны 11-р сарын 1-нд YMCA нь 1868 оноос хойш байрлаж байсан 232 Саттер гудамж дахь барилгад оройн сургууль байгуулжээ. Энэхүү YMCA-ийн оройн сургуулиар нягтлан бодох бүртгэл, математик, хурдан бичлэг (стенограф), илтгэх урлаг, испани хэл, гимнастикийн хичээлүүд ордог байсан. Эдгээр хичээлийг амжилттай дүүргэсэн сурагчид 100 гаруй коллеж, мэргэжлийн сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг гэрчилгээ авдаг байжээ.