Jump to content

Гомбожавын Занданшатарын Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Г.Занданшатарын Засгийн газар

Монгол улсын 20-р Засгийн газар
2025 оны 6-р сарын 18-аас хойш
Байгуулагдсан2025 оны 6-р сарын 18
Хүмүүс ба байгууллагууд
ЕрөнхийлөгчУхнаагийн Хүрэлсүх
Ерөнхий сайдГомбожавын Занданшатар
Шадар сайдЖадамбаагийн Энхбаяр
Хассуурийн Ганхуяг
Тогмидын Доржханд
Яамдын тоо16
Нийт гишүүд20
Гишүүн намууд
  •   МАН
  •   ХҮН
  •   ИЗНН
Хууль тогтоох статусЭвслийн засгийн газар
80 / 126 (63.5%)









Сөрөг хүчний нам
Түүх
Сонгууль2024 оны сонгууль
Бүрэн эрх9 дэх Улсын Их Хурал
ӨмнөхЛ.Оюун-Эрдэнийн II
Засгийн газар

Гомбожавын Занданшатарын Засгийн газар бол 2025 оны 6-р сарын 18-нд бүрэлдсэн, Монгол Улсын өнөөгийн засгийн газар юм.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэний найз бүсгүй Ө.Өгөөмөрт бэлэглэсэн их хэмжээний үнэтэй эд зүйлс бэлэглэсэн[1][2][3][4] нь Монголын сошиал ертөнцөд дуулиан дэгдээж, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан жагсаал цуглаан 5-р сарын 13-ны өдрөөс Сүхбаатарын талбайд эхэлж, 21 хоног үргэлжилсний эцэст УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тухай асуудлыг 6-р сарын 2-ны өдрөөс 6-р сарын 3-ны 03 цаг хүртэл хэлэлцэж, 82 гишүүн оролцсоны 44 нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн. Хэрэв 64 болон түүнээс дээш тооны гишүүн дэмжсэн нөхцөлд итгэл хүлээлгэх байсан ч, 64 гэх тоонд хүрээгүй тул Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаас огцруулахаар болж, түүний засгийн газрыг татан буулгасан.[5]

Ингээд 2025 оны 6-р сарын 9-нд хуралдсан УИХ-ын олонх болох МАН-ын Бага хурлаас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад дэвшүүлэх санал дэмжигдэж, 6-р сарын 12-нд эхэлсэн УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцээд, 6-р сарын 13-ны шөнө 117 гишүүн санал өгснөөс 108 нь дэмжиж, 92.3 хувийн саналаар Монголын Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон.[6][7][8] УИХ-ын ээлжит чуулганаар 2025 оны 6-р сарын 17-18-нд хуралдаж шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, яамдын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэний дүнд 15 яам 19 сайдтайгаар энэхүү засгийн газар байгуулагдсан.

Засгийн газрын сайд нар[9][10]

[засварлах | кодоор засварлах]
Монгол Улсын Ерөнхий Сайд Гомбожавын Занданшатар
Албан тушаал Нэр Ажилласан

хугацаа

Нам, эвсэл
1 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар 2025 оны 6 сарын 13 - одоо хүртэл МАН
2 Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ням-Осорын Учрал 2025 оны 6 сарын 18 - 2025 оны 11 сарын 20
Жадамбаагийн Энхбаяр 2025 оны 11 сарын 25 - одоо хүртэл
3 Онцгой байдлын алба хариуцсан Шадар Сайд Сайнбуянгийн Амарсайхан 2025 оны 6 сарын 18 - 10 сарын 29[11]
Хассуурийн Ганхуяг 2025 оны 11 сарын 12[12] - одоо хүртэл
4 Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд Тогмидын Доржханд 2025 оны 6 сарын 18 - одоо хүртэл ХҮН
5 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сандагийн Бямбацогт МАН
Яам Сайд Ажилласан

хугацаа

Нам, эвсэл
1 Гадаад харилцааны яам Батмөнхийн Батцэцэг 2025 оны 6 сарын 18 - одоо хүртэл МАН
2 Сангийн яам Болдын Жавхлан
3 Хууль зүй, дотоод хэргийн яам Лхагвын Мөнхбаатар 2025 оны 6 сарын 18 - 10 сарын 24
Баттөмөрийн Энхбаяр 2025 оны 10 сарын 24[13] - одоо хүртэл
4 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Батын Батбаатар 2025 оны 6 сарын 18 - одоо хүртэл ИЗНН
5 Батлан хамгаалах яам Дамбын Батлут МАН
6 Боловсролын яам Пүрэвсүрэнгийн Наранбаяр ХҮН
7 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Энхтайваны Бат-Амгалан МАН
8 Зам тээврийн яам Борхүүгийн Дэлгэрсайхан
9 Гэр бүл, нийгмийн хамгааллын яам Тилеуханы Аубакир
10 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жадамбаагийн Энхбаяр 2025 оны 6 сарын 18 - 11 сарын 25
Мягмарсүрэнгийн Бадамсүрэн 2025 оны 11 сарын 25 - одоо хүртэл
11 Аж Үйлдвэр, эрдэс баялгийн яам Гонгорын Дамдинням 2025 оны 6 сарын 18 - одоо хүртэл
12 Эрчим хүчний яам Баттогтохын Чойжилсүрэн
13 Аялал жуулчлал, Соёл, Спорт, Залуучуудын яам Чинбатын Ундрам
14 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Энхбаярын Батшугар
15 Эрүүл Мэндийн Яам Жигжидсүрэнгийн Чинбүрэн
16 Эдийн засаг, хөгжлийн яам Жадамбаагийн Энхбаяр 2025 оны 11 сарын 25 - одоо хүртэл
  • Жич: Нэрийг нь тодруулсан нь улиран сонгогдсон сайд нар.
  1. iSee.mn. "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охинтойгоо амарсан "Seven Nuga Resort"-ийн нэг хоногийн төлбөр 1.5 сая төгрөг гэв". iSee.mn. Татаж авсан: 2025-06-18.
  2. iKon.mn, Н. Эрхбаяр (2025-05-13). "Нэр бүхий иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
  3. "Найз охиноо сая саяар эрхлүүлдэг О.Тэмүүлэн орлогоо нотолж чадах уу". www.graph.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.[permanent dead link]
  4. gogo.mn. "Иргэн Ц.Лутбаяр: Ерөнхий сайдыг АТГ шалгах ёстой". gogo.mn. Татаж авсан: 2025-06-18.
  5. iKon.mn, Н. Эрхбаяр (2025-06-03). "Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
  6. "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо". parliament.mn.
  7. "Монгол Улсын Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо". nam.mn.[permanent dead link]
  8. iKon.mn, А. Ням-Өлзий (2025-06-13). "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
  9. 9.0 9.1 "Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв". parliament.mn.
  10. 10.0 10.1 iKon.mn, А. Ням-Өлзий (2025-06-17). "ТАНИЛЦ: Үндэсний хороодыг татан буулгаж, 9 сайдыг шинээр томилж, 10 сайдыг үргэлжлүүлэн ажиллуулах гэж байна". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.
  11. News.MN (2025-10-29). "С.Амарсайханд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцрууллаа | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2025-11-06.
  12. "Шадар сайд Х.Ганхуяг тангараг өргөлөө - News.MN". Татаж авсан: 2025-11-13.
  13. cabinetAdmin. "УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо – cabinet.gov.mn". Эх хувилбараас архивласан: 2025-11-09. Татаж авсан: 2025-11-06.