Гомбосүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Жүн ван Гомбосүрэн

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлагчдын нэг Бэйс Гомбосүрэн[1] Чингис хааны шууд угсаа, боржигон овогтой хиад ястай тайж Ваанчигийн дэд хөвгүүн болон мэндэлсэн. Их Хүрээнд Халхын ноёд Жавзандамба хутагтад даншиг өргөх үеэр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын ноёд, лам нар Богд хан уулын арын модонд сэмхэн хуралдан зөвлөлдөхөд гүн Гомбосүрэн идэвхийлэн оролцсон байдаг. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа түүнд үе улирах, засаг төрийн жүн вангийн хэргэм, Эрдэнэ далай ван цол, жич улбар шар жолоо шагнаж, шадар сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, харьяат аймгийн цэргийг захирах жанжны тушаалд улируулан томилжээ.

Бэйс Гомбосүрэн 1912 оны зун Ховдыг, намар нь Улиастайг, 1913 оны үхэр жилийн үймээн буюу Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг зохион байгуулахад Цэргийн яамны сайдын хувиар ихээхэн идэвхтэй оролцжээ. 1914 онд цэл залуу 30 гаруйхан насандаа таалал төгсчээ.

Эшлэл[засварлах | edit source]