Гомбосүрэнгийн Дашдаваа
Харагдац
Гомбосүрэнгийн Дашдаваа (1935 онд Архангай аймгийн Өгийд төрсөн)- Монгол Улсын эрх зүйч, дипломат.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-ын Москвагийн олон улсын харилцааны дээд сугууль, ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академи тус ус төгссөн.
1981-1984 онд БНМАУ-аас Куба улсад суугаа Элчин сайд.
1984-1990 онд ГЯЯ-ны орлогч сайд.
1991-1995 онд Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд.
1995-1996 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга.
2011 онд Монгол Улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд дипломат дээд цол хүртсэн.