Гомпилдоогийн Мөнхцэцэг
Харагдац
Гомпилдоогийн Мөнхцэцэг нь Монголын яруу найрагч, утга зохиол судлаач, улс төрч хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1973 онд төржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. 1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсжээ. 2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалжээ.
Англи хэлтэй.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч
- 1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга
- 2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан
- 2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2023 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2009 онд Алтан гадас одон