Jump to content

Гонгорын Хайдав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гонгорын Хайдав
Ерөнхий мэдээлэл
Төрсөн он1925 оны 8 сарын 24
Төрсөн газарМонгол улсын Дундговь
аймгийн Дэлгэрхангай сум
Нас барсан он2018 оны 12 сарын 28
      (
  1. REDIRECTЗагвар:25 насалсан) [1]
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Ажил үйлдуучин
УрсгалДуурь, нийтийн
Алдар цол
Төр нийгмийн шан
Гавьяат Жүжигчин
Ардын Жүжигчин
Хөдөлмөрийн баатар

Гонгорын Хайдав (1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ) - Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучдын нэг юм. Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор цолтой. Уянга цээл (тенор) хоолойтой. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриуудыг дуулсан ба тэрээр Зөвлөлтийн нэрт тенор дуучин Сергей Лемешевийн шавь болно.

1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ.

1948-1958 онд ЗХУ-ын Москва хотноо П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгссөн ажээ.

Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ. Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж, 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим гэх юм бараг байхгүй. Хоосон танхим, цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байжээ. Түүний анхны шавь нь МУАЖ Д.Жаргалсайхан. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУАЖ Х.Уртнасан МУГЖ У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар ажээ.

Түүний хүү Х.Төмөрбаатар Монголын эстрадын суурийг тавьсан анхдагч нарын нэг билээ. Л.Хайдавын урын сан 700 гаруй дуутай ажээ.

Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулж явсаар бурхны оронд заларчээ.

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
Он Киноны нэр Дүр Тэмдэглэл
1956 Манай аялгуу Дуулалт кино
1975 Алтан соёмбын дуулал БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойд зориулсан төрийн хүндэтгэлийн концертоор бүтээсэн баримтат-уран сайхны кино
1984 Ялалтын дуун кино концерт
1967 Хил дээр Цэвээн
1976 Хүний амь Содов
1984 Зарлаагүй дайны оршил Японы ерөнхий сайдын туслах
1992 Чи нэг нь
  1. ikon.mn: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Г.Хайдав таалал төгсжээ; нийтлэгдсэн 2018-12-28, хандсан 2018-12-28