Гоулихү шаньюй
Jump to navigation
Jump to search
Гоулихү шаньюй (хятадаар:呴犁湖, пиньинь галиг: gòu lí hú) бол МЭӨ 102-101 онд Хүннү улсыг захирч байсан шаньюй юм. Ичисе шаньюйгийн хүү. Үшилү шаньюй нас барсны дараа Хань улс, хойд хилээ өргөтгөхөөр хэрэм бэхлэлт барьж эхэлсэн. Үүний хариуд МЭӨ 101 онд морьт цэргийн хүчээр Диншян, Юньжун, Жан Е, Жючюань гэх суурин газрыг довтолж, ихээхэн хүн олзолж буцжээ. Уг жилдээ Гоулихү шаньюй өвчнөөр нас барсан. Түүний дүү Чедихөү нь залгамжилж, шаньюй болсон.
Өмнөх Үшилү шаньюй |
Хүннүгийн шаньюй МЭӨ 102 - МЭӨ 101 |
Дараах Чедихөү шаньюй |