Jump to content

Гочоогийн Ганболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гочоогийн Ганболд (1975 онд Өвөрхангай аймагт төрсөн) -Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020-2024 онд, 2025-оноос Зам, тээврийн дэд сайд.

Боловсрол:

  • 1981- 1989 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 8 жилийн сургууль дүүрэгсэн.
  • 1989-1993 онд Завхан аймгийн Худалдааны техникум төгссөн.
  • 1993-1996 онд Шинжлэх ухааны технологийн Их сургуулийн Холбооны сургуульд сурч төгссөн.

Ажлын туршлага:

  • 1997-1999 онд Өвөрхангай аймгийн холбооны газарт Гол шугамын монтёр,
  • 1999-2005 онд “Скайтел” ХХК-д Салбарын менежер,
  • 2004-2020 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч,
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст Хэлтсийн дарга,
  • 2009-2012 онд Өвөрхангай АЗЗА-д Гүйцэтгэх захирал,
  • 2012-2016 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
  • 2016-2020 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга,
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2024-2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх,
  • 2025-оноос Зам, тээврийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.