Jump to content

Гранада

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гранада хот

Грана́да (исп. Granada [ɡɾaˈnaða]) — Испанийн өөртөө засах Андалуси нутгийн Гранада мужийн нийслэл хот. Энэ хот нь 88.02 км2 талбайг эзэлдэг бөгөөд 232,208 хүн амтай (2018 оны байдлаар) байсан.

Гранада хотын худалдааны нэгэн гудамж

Гранада нь МЭӨ 500 оноос хойш Иберийн болон Финикийн "Илиберра" суурин гэгддэг байсан. Эргэн тойрон дахь уулсын дунд нөмөр нөөлөгтэй, маш үржил шимтэй хөрстэй уг газарт бүр ч эрт суурин байсан юм. Ромчууд Иберийн хойгийг эзлэн авсны дараа Илиберра хэмээх суурин оршин байсан нь эх сурвалжийн баримтаар нотлогддог юм. Ромын эзэнт гүрэн задран унасны дараа тус бүс нутаг Хойд Африкийн Вандал улсын нөлөөнд орж, 534 онд задран унаснаас хойш хэдэн арван жилийн турш Византын эзэнт гүрний мэдэлд орсон ба 7-р зууны эхэн үеэс Иберийн вестготуудын буюу "баруун готтуудын" мужид харьяалагдаж байв.

711 онд хотыг маврууд эзлэн авч, хотыг араб маягаар "Илбира" гэж нэрлэх болсон байна. 756 онд Мадинат Илбира хот нь зүүн хойд зүгт 10 км-ийн зайд мужийн төв болж, хуучин суурингийн нутаг дэвсгэр нь Калат Гарната гэж нэрлэгддэг болсон бөгөөд хотын орчин үеийн нэр үүнээс гаралтай юм.

1492 оны 1-р сарын 2-нд Насридын захирагч XII Мохаммед (Боабдил) Гранада хотыг бүсэлж байсан испаничуудад бууж өгч, хотыг шилжүүлэн өгчээ.

Хүн амын тоо
1981 1991 2001 2002 2003 2004 2005 2006 2007
262.000 255.200 243.341 240.522 237.663 238.292 236.982 237.929 236.207
2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
236.988 234.325 239.154 240.099 239.017 237.818 237.540 235.800 234.758
2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
232.770 232.208 232.462 233.648 231.775 228.682 230.595 232.717

Түүхэн үзмэрүүд

[засварлах | кодоор засварлах]

Гранада нь маврын эрин үеэс өвлөгдөж ирсэн олон түүхэн уран баримлын дурсгалуудаараа алдартай бөгөөд Готик ба Сэргэн мандалтын үед хамаарагддаг юм. Энэ хот нь урлангууд, гитар үйлдвэрлэгчдээрээ алдартай.