Грегор Шлиренцауэр

Грегор Шлиренцауэр
тамирчны тухай
Төрсөн өдөр1990 оны 1 сарын 7 (1990-01-07) (34 настай)
Төрсөн газарАвстри, Инсбрук
Улс, оронАвстриАвстри Австри
Өндөр1.80 м

Грегор Шлиренцауэр (Герман: Gregor Schlierenzauer, 1990 оны нэгдүгээр сарын 7-нд Инсбрук хотод төрсөн) нь Ванкуверын олимпын аварга Австрийн цанын харайлтын нэрт тамирчин юм. Шлиренцауэр 2012-2013 оны дэлхийн цомд 1100.2 оноо цуглуулж түүхэн амжилт тогтоосон. Түүний үсрэлтийн уртын дээд амжилт нь 243.5 метр юм. 2005 оноос дэлхийн цомд оролцож 83 (багийн 22) гараанаас 52-т (багийн 14 түрүүг оруулаагүй) түрүү авсан явдал нь түүхэн амжилт юм.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Gregor Schlierenzauer makes ski jumping history". CBC Sports. Retrieved 3 February 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Грегор Шлиренцауэр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан