Jump to content

Грег Брокман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Грег Брокман, 2019 он

Грег Брокман (Англи: Greg Brockman, 1987 оны 11-р сарын 29-нд АНУ-ын Өмнөд Дакота мужийн Томпсон хотод төрсөн) — Америкийн инженер, ажил хэрэгч хүн бөгөөд хөрөнгө оруулагч. Stripe болон OpenAI компаниудыг хамтран үүсгэгч болон техникийн захирал.

2010 онд Брокман сурч байгаад орхисон Массачусеттсын Технологийн Хүрээлэнд хамт сурч байсан Патрик Коллисон болон түүний ах Жон Коллисон нарын үүсгэн байгуулсан Stripe стартапад нэгдсэн юм. Тус компани цахим төлбөр тооцоог хүлээн авах, боловсруулах шийдлүүдийг боловсруулж, вэбсайт болон гар утасны програмуудад зориулсан программчлалын интерфейсийг бий болгосон. Грег Брокман 2013 онд тус компанийн технологийн ахлах захирал болсон.

2015 оны 12-р сард Грег Брокман, Элон Маск, Сэм Альтман нар ашгийн бус OpenAI компани үүсгэн байгуулсан. Компанийн зорилго нь аюулгүй, бие даасан хиймэл оюун ухаан бий болгох явдал байв. OpenAI-ийн техникийн захирлын хувьд Брокман мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлж, хэд хэдэн судалгааны төслийг удирдан явуулсан байна. 2016 оны 4-р сард тус компани сургалтын алгоритмуудыг боловсруулах, харьцуулах нээлттэй платформ болох OpenAI Gym-ийг гаргасан юм. Энэхүү платформ нь судлаачдад машин сургалтын чиглэлээр хийсэн ажлаа дахин хуулбарлах, гүнзгийрүүлэх боломжийг олгодог нээлттэй эхийн Python номын сан юм.