Грейвис Васкес

Грейвис Хосе Васкес Родригес (Англи: Greivis Josué Vásquez Rodríguez; 1987 оны нэгдүгээр сарын 16-нд Каракас хотод төрсөн) — Венесуэлийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Торонто Рэпторс» багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2010 оны НБА-гийн драфтад багтахын урьд жил Мэрилендийн коллежийн 33 тоглолтонд 19.6 оноо, 6.3 дамжуулалт, 4.6 самбар дунджилсан шилдэг холбогч бол Васкес байлаа.

2012-2013 онд «Нью-Орлеан Хорнетст» оролцсон 78 тоглолтондоо гараанд гарчээ. Чингэхдээ 34.4 минутанд 13.9 оноо, 9.0 дамжуулалт, 4.3 самбар дунджилахын сацуу 43,3 хувьтай довтолж холын зайнаас 34,2 хувьтай шидсэнээр аль алинаар дээд үзүүлэлтээ тогтоосон байдаг.

Васкес 2013 оны арванхоёрдугаар сарын 9-нд Патрик Паттерсон, Жон Сэлмонс, Чак Хейзийн хамт «Торонто Рэпторс» руу Руди Гей, Квинси Эйси, Аарон Грейээр солигдон очжээ.[1]

2014 оны долоодугаар сарын 17-нд багтайгаа гэрээгээ[2] хоёр жил сунгахдаа 13 сая долларын цалин тогтоолгов.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Raptors Acquire Vasquez, Salmons, Hayes & Patterson From Kings". NBA.com. December 9, 2013. Archived from the original on Арван хоёрдугаар сар 12, 2013. Retrieved December 9, 2013. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  2. Raptors Re-Sign Greivis Vasquez
  3. Greivis Vasquez To Re-Sign With Raptors On Two-Year, $13M Deal

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]