Гродно

Гро́дно (белар. Гро́дна, польш. Grodno, лит. Gardinas, еврей. גראָדנע) — Беларусь улсын Гродно мужийн засаг захиргааны төв хот.
Гродно хот мужийнхаа баруун хэсэгт Неман голын эрэг дээр Польшийн хилээс 15 км, Литвагийн хилээс 230 км зайнд оршдог байна. Төмөр замын болон авто замын зангилаа хот юм. Хотын хүн ам 2025 оны байдлаар — 363 718 байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Беларусь улсын 3 дахь хот юм. Тус хотын газар нутаг 142,11 км² ажээ.
Гродно хотод Литва, Польш, Украины Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Гродно хот 1128 онд албан ёсоор байгуулагдсан байна. Тус хот нь Литвийн Их Гүнт улсын нэг хэсэг болж байгаад 1569 оноос Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн нэг хэсэг болжээ. Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн сүүлчийн хуваагдлын үр дүнд хот Оросын эзэнт гүрэнд нэгдэж, 1801 онд мужийн төв болжээ. 1863 онд энэ хот Оросын эсрэг бослогын төв болж байжээ. 1920 оны 7-р сард энэ хот Зөвлөлтийн хяналтад орсон боловч мөн оны 10-р сард дахин Польшийн мэдэлд буцаж ороод 1939 оны 9-р сарын 21-нд Зөвлөлтийн цэргүүдэд эзлэгдсэн Зөвлөлт Беларусийн бүрэлдэхүүнд орсон байна.
1941 оны 6-р сарын 23-нд Гродно хотыг Германы цэргүүд эзэлжээ. 1944 оны 7-р сарын 16-нд Гродно хотыг Улаан арми чөлөөлж, 1944 оны 9-р сарын 20-нд Гродно хот шинээр байгуулагдсан Гродно мужийн засаг захиргааны төв болж 1991 онд Бүгд Найрамдах Беларусь улс байгуулагдсаны дараа хот энэ статусаа хадгалсаар ирсэн.
Энэ хот нь Беларусийн хамгийн чухал түүх, соёлын төвүүдийн нэг бөгөөд түүхэн өвөрмөц барилгуудыг хадгалсан бүгд найрамдах улсын хамгийн эртний хотуудын нэг юм. Янз бүрийн цаг үед Гродно нь янз бүрийн улсын нэг хэсэг байсан бөгөөд тэдний соёлыг шингээн авч, хадгалсаар ирсэн юм.