Гуанши
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Гуанши
广西 | |
|---|---|
| Гуанши - Жуангийн өөртөө засах орон | |
| Хятад галиглал | |
| • Хятад ханз | 广西壮族自治区 |
| • Пиньинь | Guǎngxī zhuàngzú zìzhìqū |
| • Товчлол | 桂 (Guì) |
| Жуан галиглал | |
| • Жуан хэл | Gvangjsih Bouxcuengh Swcigih |
| • Товчлол | Gvei |
| Улс | |
| Нийслэл (ба томоохон хт) | Наньнин |
| Divisions | 14 тойрог, 109 хошуу, 1396 суурингууд |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Өөртөө засах орон |
| • Биет | Гуанши - Жуангийн өөртөө засах орны ардын их хурал |
| Газар нутаг | |
• Нийт | 237,600 км2 (91,700 бээр2) |
| • Байр | 9-р байр |
| Хамгийн өндөр цэг | 2,141 м (7,024 фут) |
| Хүн ам (2020)[1] | |
| • Нийт | 50,126,804 |
| • Байр | 11-р байр |
| • Нягтрал | 210/км2 (550/бээр2) |
| • Байр | 20-р байр |
| ISO 3166 код | CN-GX |
| ДНБ (2023)[2] | CN¥ 2,720 тэрбум (19-т)
US$ 386 тэрбум |
| ДНБ нэг хүнд ноогдох | CN¥ 54,005 (29-д)
US$ 7,664 |
| ДНБ өсөлт | ▲ 4.1% |
| ХХИ (2022) | 0.751[3] (26-д) – өндөр |
| Вэб сайт | www |
Гуанши буюу албан ёсоор Гуанши - Жуангийн өөртөө засах орон (хятад. 广西壮族自治区, пиньинь Guǎngxī Zhuàngzú Zìzhìqū ; жуан хэл. Gvangjsih Bouxcuengh Swcigih) — БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших өөртөө засах орон. Захиргааны төв болон хамгийн том хот нь Наньнин юм. Гуанши өөртөө засах оронд 2020 оны байдлаар 50,126 сая хүн оршин сууж байсан.
БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших тус өөртөө засах орон Өмнөд хятадын тэнгисийн Тонкины булан руу гарцтай. Уг өөртөө засах орон зүүн өмнөд хэсгээрээ Гуандун, зүүн хойгуураа Хэнань, хойгуураа Гуйжоу, баруун хэсгээрээ Юньнань муж тус тус хиллэдэг бөгөөд баруун өмнүүрээ Вьетнам улстай хил залгадаг.
1999 оноос хойш Гуаншийн гадаад худалдааны хамгийн том түнш нь Вьетнам улс юм. Мөн Хятадын зах зээл рүү шар айраг, кофе, уул уурхайн түүхий эд экспортолж, электрон бараа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, цай импортолдог Лаос улстай худалдаа хийдэг ажээ. 2023 онд Гуанши орны гадаад худалдааны нийт хэмжээ 693 тэрбум 650 сая юань буюу 97 тэрбум 510 сая ам.долларт хүрсэн байна.
Гуанши бол олон үндэстний нутаг юм. Хүн амын дийлэнх нь хятад үндэстэн (62%), хоёр дахь том үндэстэн бол Жуан (34%) бөгөөд энэ нь бүс нутгийн бүтэн нэрд тусгагдсан байдаг. Мөн Яо, Мяо, Дун, Мулао, Маонан, Хүй, Буйи, Вьетнам, Шүй, И, Гэ Лао, Манж зэрэг үндэстнүүдий төлөөлөл бий.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Гуанши - Жуангийн өөртөө засах орон нь 14 тойргийн энтэй хот хуваагдана.
- Наньнин хот (南宁市, Namzningz Si)
- Люжоу хот (柳州市, Liujcouh Si)
- Гуйлин хот (桂林市, Gveilinz Si)
- Ужоу хот (梧州市, Vuzcouh Si)
- Бэйхай хот (北海市, Bwzhaij Si)
- Фанчэнган хот (防城港市, Fangzcwngzgangj Si)
- Цинжоу хот (钦州市, Ginhcouh Si)
- Гуйган хот (贵港市, Gveigangj Si)
- Юйлин хот (玉林市, Yilinz Si)
- Байсе хот (百色市, Bwzswz Si)
- Хэжоу хот (贺州市, Hocouh Si)
- Хэчи хот (河池市, Hozciz Si)
- Лайбин хот (来宾市, Laizbinh Si)
- Чонзуо хот (崇左市, Cungzcoj Si)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
- ↑ "National Data". China NBS. March 2024. Татаж авсан: June 22, 2024. see also "zh: 2023年广西壮族自治区国民经济和社会发展统计公报". guangxi.gov.cn. March 30, 2024. Эх хувилбараас архивласан: Зургадугаар сар 11, 2024. Татаж авсан: June 22, 2024.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help) The average exchange rate of 2023 was CNY 7.0467 to 1 USD dollar China NBS (February 29, 2024), "Statistical communiqué of the People's Republic of China on the 2023 national economic and social development", <https://www.stats.gov.cn/english/PressRelease/202402/t20240228_1947918.html> (retrieved on June 22, 2024) - ↑ "Human Development Indices (8.0)- China". Global Data Lab. Татаж авсан: 23 September 2024.