Гунгаагийн Элбэг
Харагдац
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1974 он |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын харцага |
| Улсын харцага | 2004[1] |
| Улсын начин | 1997 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 3 (1997, 2006, 2007) |
| Шинэчлэгдсэн огноо: 2013-7-13 | |
Гунгаагийн Элбэг (1974–) гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум уугуул, үндэсний бөхийн улсын харцага бөх байдаг.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1997 онд Улсын наадамд 6 давж Улсын начин цол
- 2004 онд харцага цол нэхэн хүртэв.[1]
- 2006 онд зургаа давсан
- 2007 онд зургаа давсан
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1997 | АХ-ын 76 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. | 512 |
| 2004 | Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. | N/A |
| 2006 | АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Батзоригоор дөрөв, аймгийн арслан (улсын начин) Ж.Оргилоор тав, улсын начин (улсын аварга) Г.Эрхэмбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. | 1024 |
| 2007 | АХ-ын 86 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын харцага) Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Ц.Цогтжаргалаар тав, аймгийн арслан (улсын начин) Ж.Отгонбаяраар зургаа даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |