Jump to content

Гуралууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гуралууд

Гуралууд (өөрсдөө: gόrali — "уулынхан"; польш. Górale; словак. Gorali) — Польшийн угсаатны бүлгүүд (подгалууд, оравууд, спишакууд, бабьегорчууд, живецийн гуралууд, бескидчууд, пенинчууд, сондеццууд, загорчууд, вислянчууд, яблоньковчууд болон бусад). Польшийн өмнөд уулархаг нутаг (Бага Польш болон Силезийн нутаг), Словакийн баруун-умард (Кисуце, Липтов, Спиш, Орава, Стара Любовня болон Прешов хягзаар) нутаг болон Чехийн зүүн-хойд (Тешины Силези — Фридек-Мистек, Опава болон Брунталь Морав-Силезийн хязгаар)-т оршин суудаг. Украины болон Румыны Буковинд бөгөөд АНУ-ын Чикаго хотод цөөн тооны гуралуудын бүлэг амьдардаг байна. Нийт 1,0- 2,8 сая орчим гуралууд байдаг гэсэн тооцоо байдаг.

Бага Польшийн воеводство болон Словак улсад байгаа гуралууд Бага Польшийн аялгуугаар ярьдаг бол Силезийн болон Ополийн воеводство болон Чех улсад Польшийн Силезийн аялгууны Дээд Силезийн аялгуугаар ярьдаг бөгөөд үндсэн польш, словак, чех хэлээр мөн өргөн ярьдаг байна. Шашин шүтлэгийн хувьд дийлэнх нь католик шашинтнууд юм.