Jump to content

Гурван найз: Яасан байх нь уу?

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гурван найз: Яасан байх нь уу?
Найруулагч:Ч.Ганзориг
Продюсер:Н.Отгонбат
Д.Батбаяр
Зохиол:Ж.Оргил,
О.Тэмүүжин
Дүрүүдэд:О.Тэмүүжин
Д.Түвшинтөр
Г.Анхбаяр
Б.Баатархүү
Л.Дэмидбаатар
Ш.Алтанцэцэг
Г.Нарансолонго
А.Туяа
Хөгжмийн
зохиолч:
Б.Одбаяр
Зураглаач:Б.Түвшинтөгс
Эвлүүлэгч:Ч.Билгүүн
Студи:Keystone films
Эмоци продакшн
Нээлт:
  • 2015 оны 04-р сарын 22 (2015-04-22)
Хугацаа:99 мин
Улс: Монгол
Хэл:монгол хэл
Төсөв:250,000,000₮

Гурван найз: Яасан байх нь уу? (Зөв бичгийн дүрэм ёсоор "Гурван найз: Яасан байх нь вэ?") - 2015 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.

Keystone films, Эмоци продакшн хамтран бүтээж, Ч.Ганзориг найруулан Эмоци продакшны жүжигчид голлон тогложээ.

Боловсрол сувгаар 2014 онд гарсан Гурван найз ОАК үзэгчдэд таалагдсан ба үргэлжлэл болгон энэ УСК-г бүтээжээ.

Киноны үйл явц энгийн, инээдтэй хэрнээ адал явдал дүүрэн үйл явдлаар үргэлжилнэ. Эгч ах, гэр бүлээсээ "голрон" байж уулзалдсан гурван найзын уулзалт хэрээс хэтэрч цэнгээний газарт танилцсан бүсгүйчүүдтэй үргэлжлүүлэн наргиж улмаар өөрсдөө ч мэдэхгүй их мөнгөний хэрэгт холбогдоно. Мөнгөө нэхэх "аймар" ахын дарамтаас зугтах аргаа хайсан гурван найз энэ хэрэгтээ гэр бүл ах дүүсээ оролцуулахгүйг хичээсэн ч эцэст нь бүгд энэ талаар мэднэ. Энэ л хүнд хэцүү өдөр найз нөхөд гэр бүлийнхний нь хүн чанар танигдаж, байгаа бүхнээ өрөнд хандивлацгаана. Бүгдээрээ нийлээд ч төлж дийлэхгүй их мөнгөний оронд бөөрөө зарахаар шийдсэн гурван найзын эмнэлгийн орон дээрх эмгэнэлтэй дүр төрх.

Тэгэхдээ л тэр их мөнгийг тэр гурав авсан нь үнэн байдаг. Өөрсдөөсөө ч нуучихсан тэр их мөнгө хэрхэн тэдний гарт орсон нь киноны сүүлчийн мөчид тодорхой болно.

  • Төгөлдөр — О.Тэмүүжин
  • Санчир — Д.Түвшинтөр
  • ЦэкүГ.Анхбаяр
НэрУран бүтээлч Үргэлжлэх хугацаа
1. "3 НАЙЗ ЯАСАН БАЙХ НЬ УУ?"  Цэцэ, Цэлмүүн 3:27
2. "Яасан байх нь уу?"  Люмино 3:28
3. "Үүрд хамт"  Бид4 хамтлаг 4:06