Гурник академ
Гурник академи (Англи: Gurnick Academy, мөн Gurnick Academy of Medical Arts буюу Гурникийн Анагаахын Урлагийн Академи гэж нэрлэгддэг) нь Калифорни мужид байрладаг ашгийн төлөө, хувийн дээд боловсролын байгууллага бөгөөд сувилахуйн, дүрс оношлогоо болон эрүүл мэндийн туслах чиглэлүүдийн хөтөлбөрүүдийг санал болгодог.Сургуулийн төв оффис нь Калифорни мужийн Сан Хосе хотод байрладаг бөгөөд Сан Хосе, Конкорд, Модесто, Фресно, Сакраменто, Лос-Анжелес зэрэг зургаан хотод салбар кампустай. Мөн цахим хэлбэрээр зайны сургалтууд явуулдаг.Энэхүү академи нь Гурникийн Анагаахын Урлагийн Академид харьяалагддаг ба удирдлага нь гүйцэтгэх захирал Константин Гуржи юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Гурник академи нь 2004 оны хоёрдугаар сард Калифорни мужийн Сан Матео хотод үүсгэн байгуулагдсан. 2024 оны 1-р сарын байдлаар сургуулийн төв болон гол кампусууд нь Сан Хосе руу шилжсэн байна.
Сургалт
[засварлах | кодоор засварлах]2024 оны 1-р сарын байдлаар Гурник академи нь дээр дурдсан зургаан кампусын хамт цахим зайны сургалтын хөтөлбөрүүдийг мөн санал болгож байна. Лос Анжелес дахь Ван Нуисийн кампус нь 2019 оны есдүгээр сард Эрүүл Мэндийн Боловсролын Сургуулиудын Итгэмжлэлийн Хорооноос батлагдсан зургаа дахь кампус болсон юм.Гурник академи нь олон төрлийн хичээл сургалтыг явуулдаг. Үүнд үргэлжилсэн боловсролын сертификатаас эхлээд диплом, бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүд багтдаг бөгөөд онолын сургалтыг практик ба эмнэлзүйн сургалттай хослуулдаг. Тус сургуулийн зургаан кампуст нийтдээ 1600 гаруй оюутан бүтэн цагаар суралцдаг.