Густав Пьер Трувэ
Густав Пьер Трувэ (франц. Gustave Pierre Trouvé; 1839 оны 1-р сарын 2-нд Францын Декарт хотод төрж, 1902 оны 7-р сарын 27-нд Парис хотод нас барсан) -19-р зууны Францын цахилгааны инженер, зохион бүтээгч бөгөөд тал бүрийн өргөн мэдлэгтэн. Түүнийг төрөл бүрийн техникийн хэрэгслүүдийг жижигрүүлж авсаархан болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгээр нь алдаршуулсан байна.
Густав Трувэ 1839 оны 1-р сарын 2-нд Декарт (Индре-эт-Луар, Франц) хотод даруухан орлоготой, малын наймаа эрхэлдэг Жак Трувэгийн хүү болон төржээ. 1850 онд тэрээр Чинон коллежид слесарь мэргэжлээр суралцаж, дараа нь 1854-1855 онд Анжер дахь École des Arts et Métiers сургуульд мөн слесарь мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч биеийн байдлаас шалтгаалж сургуулиа дутуу орхиод Парис руу явж цагны засварчин ажилтай болжээ.