Гэрэл зургийн сэтгүүл зүй

Спортын гэрэл зурагчид 2008 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Зальцбургт
Берлиний зурагт сонин нь орчин үеийн гэрэл зургийн сэтгүүл зүйн анхдагч байсан ба өнөөдөр түүнийг өргөн утгаар нь хуулбарлан хэрэглэдэг. 1936 оны наймдугаар сарын 26-ны хэвлэлийн нүүр хуудас: Франсиско Франко ба Эмилио Мола нарын уулзалт

Гэрэл зургийн сэтгүүл зүй буюу Хэвлэлийн гэрэл зураг бол сэтгүүл зүйн тодорхой хэлбэр юм (мэдээ, нийтлэл хэвлэх, дамжуулах зорилгоор цуглуулах, засах, танилцуулах).

Гэрэл зурагт зөвхөн хөдөлгөөнгүй дүрсийг л хэлнэ гэж ойлгодог боловч зарим тохиолдолд энэ нэр томьёо нь өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүйд хэрэглэгддэг дүрс бичлэгийг мөн илэрхийлдэг. Гэрэл зургийн сэтгүүл зүй нь гэрэл зургийн бусад ойрын салбаруудаас (жишээлбэл, баримтат гэрэл зураг, нийгмийн баримтат гэрэл зураг, гудамжны гэрэл зураг эсвэл алдартнуудын гэрэл зураг) ёс зүйг чанд баримталж, мэдээ нийтлэлийг сэтгүүл зүйн агуулгын хүрээнд өгүүлэхийн зэрэгцээ бүтээлийг шударга, ялгаварлал алагчлалгүй байлгахыг шаарддаг.

Гэрэл зургийн сэтгүүлчид мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хувь нэмэр оруулахуйц зургуудыг бүтээж, хэвлэл мэдээлэл болоод олон нийтийг хооронд нь холбоход нь тусалдаг. Гэрэл зургийн сэтгүүлчид гадаад ертөнцөд болж буй үйл явдлын талаар сайн мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой нь гарцаагүй. Тэд зөвхөн мэдээллийн төдийгүй зугаацан цэнгүүлэх, алжаал тайлах үүргийн хүрээнд бүтээлч хэлбэрээр мэдээ мэдээлэл хүргэж байдаг.

Гэрэл зургийн сурвалжлагч[засварлах | кодоор засварлах]

Ердийн гэрэл зурагчин, гэрэл зураг дардаг сонирхогчидтой харьцуулбал гэрэл зургийн сурвалжлагч нь зохиолч, сэтгүүлчийн нэгэн адил байдаг. Өөрөөр хэлбэл гэрэл зургийн сурвалжлагч албан тушаал дээр ажиллана. Бие даасан гэрэл зургийн сурвалжлагчид нь ихэвчлэн өөрсдөө шийдвэр гаргаж, гэрэл зургийн тоног төхөөрөмж авч явдаг бөгөөд нэлээд саад бэрхшээлтэй тулгардаг (жишээлбэл, бие махбодын эрсдэл, аюул, цаг агаар, олон хүн гэх мэт).

Түүх[засварлах | кодоор засварлах]

XV зууны үед амьдарч байсан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс анхны гэрэг зургийг авч цаасан дээр буулгажээ. Тэрээр энэхүү зургаа авахын тулд бүтэн 8 цагийг зарцуулсан гэдэг.

Монгол улсад 1957 онд улсын гэрэл зургийн газар байгуулагдсан нь гэрэл зургийн сэтгүүл зүйн салбарын  цаашдын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэжээ. Монгол улсад анхандаа гэрэл зургийн салбар нь

  1. уран бүтээлийн гэрэл зураг,
  2. үйлдвэрлэл үйлчилгээний гэрэл зураг,
  3. сонирхогчдын гэрэл зураг

гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжиж ирсэн байна. Уран бүтээлийн гэрэл зураг нь судалбар зураг, хөрөг зураг зэрэг төрлүүд байв. Үйлдвэрлэл үйлчилгээний гэрэл зураг нь улс орноо сурталчилсан өнгө аястай социалист бүтээн байгуулалтыг харуулж байв.

Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]

Гэрэл зургийн сэтгүүл зүйн хөгжлийн эхлэлийг хөрөг гэрэл зураг, гэрэл зургийн эвлүүлэг, гэрэл зургийн сурвалжилгаар тавьж байсан юм. Өдгөө ч өдөр тутмын сонин хэвлэлд гэрэл зургийн сурвалжилга нь гэрэл зураг дотроо томоохон байр суурь эзэлдэг.

Монголын гэрэл зургийн сэтгүүл зүй нь дараах үндсэн хоёр төрлөөр хөгжиж иржээ.

  1. Мэдээллийн гэрэл зураг
  2. Нийтлэл-уран сайхны гэрэл зураг

Алтан үе[засварлах | кодоор засварлах]

"Гэрэл зургийн сэтгүүл зүйн алтан үе" -ийг ихэвчлэн 1930-аад оны үеэс 1950-аад он хүртэл гэж үздэг.

1901 оноос эхлэн сэтгүүл дотроо хувьсгалт шинэлэг зүйл болох гэрэл зургуудаа хэвлэж эхлэв.

1925 онд арилжааны 35 мм хэмжээтэй Leica камер, 1927-1930 оны хооронд анхны гялсхийдэг чийдэнг бүтээсэн нь сэтгүүлчдэд зураг авах жинхэнэ уян хатан байдлыг бий болгосноор боломжтой болсон юм.

Berliner Illustrirte Zeitung нь орчин үеийн гэрэл зургийн сэтгүүл зүйн анхдагч болсон юм. Нийтлэл мэдээ бичихэд бичвэрээс илүү гэрэл зургийг ашигладаг сэтгүүл, сонины шинэ хэв маяг гарч ирэв. Berliner Illustrirte Zeitung нь зурагт хуудастай сэтгүүлийн хэлбэрийг анх санаачилсан юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Сэтгүүлзүйн ”дагавар хүүхэд” буюу пивоны үнэтэй пресс фото