Jump to content

Гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1969 оны Гэрээний эрх зүйн тухай Венийн конвенц (Англи: Vienna Convention on the Law of Treaties) нь улс хоорондын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр болох, хэрэглэх, цуцлах, тайлбарлах, дагаж мөрдөхтэй холбоотой олон улсын эрх зүйн үндсэн дүрмийг тогтоосон олон улсын конвенц юм.

Энэхүү конвенцыг НҮБ-ын Олон улсын эрх зүйн комисс боловсруулж, 1969 онд Австрийн Вена хотод гарын үсэг зурсан. 1980 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 116 улс оролцогч улстай юм. Улс орнуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд хамаарна. Улс орнууд ба олон улсын байгууллагуудын хооронд, эсвэл олон улсын байгуулагуудын хооронд байгуулсан гэрээг Улс орнууд болон олон улсын байгууллагуудын хоорондын гэрээний тухай буюу Олон улсын байгууллагуудын хоорондын гэрээний тухай 1986 оны Венийн конвенцоор зохицуулдаг. 1986 оны конвенц болон олон улсын заншлын эрх зүйн хамт 1969 оны Венийн гэрээний тухай конвенц нь олон улсын гэрээний эрх зүйн хамгийн чухал эх сурвалж болдог юм.