Гүйцээлтийн файл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Гүйцэтгэлийн файл гэдэг нь даалгавруудыг үе шаттай агуулж компьютер дагаж хийж болохоор бүтэцтэй компьютерын файл юм. Мөн компьютер дээр гүйцэтгэж болох олон төрлийн функц болон опературууд юм. Өгөгдлийн файл нь зураг болон текст мөн гүйцэтгэж болохооргүй файлыг хэлнэ. Гүйцэтгэлийн файлыг уншиж болохгүй. Яагаад гэвэл аль хэдийн хөрвүүлцэн учраас. IBM-д тохирсон компьютерд .BAT, .COM, .EXE, .BIN CPL, .DLL, .JS, .JSE, .PIF, .SCR, .VB, .VBE, .VBS, .WS, .WSC, .WSF, .WSH гэсэн гүйцэтгэлийн файлууд байдаг. Эдгээр нь үйлдлийн системд тулгуурлан хийсэн юм. Гүйцэтгэлийн файл нь компьютерыг хэрэглэхэд шаардлагатай үндэс юм. Гэхдээ чамд энэ файл э-мэйл-ээр чинь ирсэн бол битий нээж үзээрэй. Хэрвээ чи үүнийг нээх юм бол чиний компьютер чиний удирдлагаас гарах болно. Яг вирус шиг ажиллах юм. Энэ файлыг вирусны программ илрүүлж чаддаггүй учраас э-мэйл-ээр чинь ирсэн үед нээх нь таны компьютерын аюулгүй байдалд хор нөлөөтэй. Нээх гэдэг үгийг үйлдлийн системын зарим мэдээлэгч нар 2 янзаар үздэг. Эхнийх нь өгөдлийн файлыг нээх буюу чиний системд байгаа application-уудаас чинь өгөгдөл уншдаг. Харин гүйцэтгэлийн файлыг нээх гэдэг нь тэр дотор байгаа хийхээр бэлдсэн үйлдлүүдийг хийдэг. Чи компьютерээ гүйцэтгэлийн файлгүй ашиглаж чадахгүй. Чиний ажиллуулж байгаа бүх application, чиний мэйл уншигч, бичих үйл явц болгон гүйцэтгэлийн файлаар эхэлдэг. Чи application-ын хэвлэгчээс шууд гүйцэтгэлийн файлаа уншуулсан бол чи аюулгүй. Application ажилж байгаа үед таны компьютер хэвлэгчийн юу хийх гэж байгаад итгэдэг. Заримдаа энэ нь ажилдаггүй(үүнийг алдаа гэдэг). Гэвч бид ямар нэгэн муу зүйл болохгүй гэдэгт итгэдэг. Гүйцэтгэлийн файл нь чиний компьютерыг бүрэн хяналтандаа авсан үед тэд хүчирхэг байдаг. Энэ нь ихэнхдээ сайн зүйл ч энэ хүч нь буруу зүйлүүдийг хийхэд хүргэдэг. Жишээгээр гүйцэтгэлийн файлын чадах зүйлүүдийг авч үзье:

  • Вирус нь таны компьютерын гүйцэтгэлийн файлуудыг өөрчилж олон болгож хуулбаралдаг.
  • Гүйцэтгэлийн файл нь таныг бичиж явуулж байгаа юм шиг таны найзуудруу мэйл илгээх гэх мэт зүйлсийг хийдэг. Та найзаасаа гүйцэтгэлийн файл авсан үед таны найз чинь яг энийг явуулсан уу эсвэл түүний компьютерт байгаа вирус явуулсан уу эсвэл энэ вирус илгээсэн үү гэдгийг мэдэх боломжгүй. Та үүнийг ажиллуулж үзэхээс нааш юу вэ гэдгийг нь мэдэх боломжгүй. Харин ажиллуулсан үед хэтэрхий оройтсон байх болно.

Программ хангамжийн вирусны программ нь дотроо 2 хэсэгтэй. Эхнийх нь гүйцэтгэлийн файл таны компьютер дахь вирусыг яаж хайх вэ гэдгийн хэлдэг. Нөгөөдөх өгөгдлийн файл буюу тэр вирус ямар вирус гэдгийн дүрсэлдэг. Вирусны программ нь таны компьютерын бүрэн удирдлагаас гархаас чинь хамгаалдаг. Зарим шинэ вирусууд нь өгөгдлийн файлуудын жинхэнэ update-ийг хуулбарлан бусдад тараах замаар вирусээ тараадаг. Та яг зохиосон байгууллагаас нь гаргасан албан ёсны update-уудыг хийхгүй бол таны компьютер хуурамч update хийн вирус дэх магадлал өндөртэй. Сүүлд гарсан вирусны программууд нь өөрсдөө автоматаар update-ээ хийдэг. Гэхдээ update хийх явцад жоохон саатал гардаг. Орчин үеийн вирусууд тар саатал дээр тулгуурлын аль болох хурдан тараадаг.

Ашигласан материал[засварлах | edit source]

1. www.richpasco.org