Гүнбилэг жонон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Гүнбилэг мэргэн хар жонон» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Гүнбилэг жонон бол Даян хааны дунд хөвүүн Барсболд жононгийн ахмад хөвүүн юм. Тэрээр эцгийнхээ дараа жонон цолыг залгамжилаад, 1519-1542 оныг хүртэл Ордос түмнийг дангаар удирдаж, их хаанд нэр төдий захирагдаад, түүний үед баруун түмэн их хүчирхэг болсон. Түүний нэрийг түүхэнд Гүмэли, Гүнбилиг, Мэргэн хар жонон гэх зэргээр бичсэн байна. Эдгээр нь дуудлага, бичлэгийн зөрүү, буруу сонссон, эсхүл цолоор нь нэрлэх явдалтай нягт холбогдож байдаг. Түүнийг нас барсны дараа дүү Алтан нь эрх мэдлийг нь булааж авсан.

Гэр бүл[засварлах | edit source]

Өвөг эцэг: Даян хаан

Эцэг: Барсболд жонон

Ах дүүс[засварлах | edit source]

  1. Алтан хан
  2. Лабуг тайж
  3. Баясхал хөндлөн хан
  4. Нарийн тайж
  5. Будадарадун тайж

Үр хүүхэд[засварлах | edit source]

  1. Ноёндара жонон
  2. Байшонхор
  3. Ойдарма номхон
  4. Номтарни гоо тайж
  5. Баянхулай дайчин
  6. Базар үйзэн
  7. Бадамсамбуу сэцэн
  8. Амудар дархан ноён
  9. Унлахан илдэн ноён
Өмнөх
Барсболд жонон
Монгол улсын Жонон
1519-1542
Дараах
Ноёндарь жонон