Гүрж

Гүржийн үндсэн хүн ам болдог үндэстний тухай Гүрж угсаатан өгүүллээс үзнэ үү.
Гүрж Улс
ᠭᠦᠷᠵᠢ ᠤᠯᠤᠰ
საქართველო
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: гүрж. ძალა ერთობაშია
Жала эртобашиа
«Эв нэгдэл бол хүч»
Төрийн дуулал: гүрж. თავისუფლება
Тависуплеба
«Эрх чөлөө»
Georgia in Europe.svg
Нийслэл
Seal of Tbilisi, Georgia.svg Тбилиси
Албан ёсны хэлГүрж[1]
Угсаатны бүлгүүд
(2002[2])
83,8% - Гүрж
6,5% - Азери
5,7% - Армени
1,5% - Орос
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Георгий Маргвелашвили
• Ерөнхий сайд
Мамука Бахтадзе
Тусгаар тогтнол 
• Тусгаар тогтнолоо тунхагласан
1991 оны 4 сарын 9
Газар нутаг
• Нийт
69 700 км2 (120)
Хүн ам
• 2011 тооцоо
4 469 200[3] (121)
• Нягтаршил
68,1/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
22 443 тэрбум $[4]
• Нэг хүнд ноогдох
5114$[4]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
11 665 тэрбум $[4]
• Нэг хүнд ноогдох
2658$[4]
ХХИ (2010) 0,698[5]
Error: Invalid HDI value · 74
Мөнгөний нэгжЛари (GEL)
Цагийн бүс+4
Жолооны талбаруун
Утасны томьёо995
Домэйн нэр.ge

Гүрж Улс (гүрж. საქართველო Дуудлага Сакартвэло) — өвөр Кавказын баруун талыг эзлэн оршдог улс. Газрын байрлалаар Баруун Азийнх боловч зарим талаар Дорнод Европт ойртох тул Евразийн улс орон гэгдэнэ. Баруун талаараа Хар тэнгистэй залгаж, бусад талаараа ОХУ, Азербайжан, Армени, Турктай газраар хиллэдэг. Нийслэл - Тбилиси хот.

Нутаг дэвсгэр - 69,700 км2, 2011 онд тооцсоноор хүн амын тоо - 4,469,200.[6] Үүнээс дийлэнх олонх болох Гүржүүд 83.8%-ийг эзлэдэг бол 6.5% нь Азери, 5.7% нь Армени угсаатан байдаг ажээ. Албан ёсны Гүрж хэлээр хүн амын 71% нь ярьж бусад Гүржүүд (12.2%) Мигрел хэлээр ярилцацгаадаг гэнэ.[2]

Гүржид түүхэндээ олон улс тогтож байлаа. Орчин цагийн Гүрж нь 11-12-р зуунд IV Давид, Тамара нарын хаанчлалын үед хэлбэржсэн. 19-р зууны эхэнд Оросын Хаант Улсад хавсрагдаж,[7] 1917 оны Оросын хувьсгалын дараа богино хугацаанд тусгаар тогтноод 1921 онд Зөвлөлтөд эзлэгдэн Зөвлөлт Холбоот Улсын 15 БНУ-ын нэгэн болж байв. 1991 онд тусгаар тогтнож, түүнээс хойш иргэний дайн самуунтай байдаг. Гүрж одоо нэгдмэл байгууламжит, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй.

Гүржийн бүрэн эрхийн Абхаз, Өмнөд Осети хоёр сүүлийн хэдэн жилд Гүржийн мэдлээс тусгаар тогтноод байгаа. Гэхдээ тэд НҮБ-ын гишүүн биш бөгөөд Орос мэтийн хэдхэн улсаар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. БН Гүрж улс/ Утасны код – 995

БН Гүрж улс нь Ази тивийн баруун өмнөд хэсэгт Кавказын уулархаг нутагт оршдог. Хойд талаараа Орос улстай, зүүн талаараа Азербайжан, урд талаараа Армян, Турк улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талаараа хар тэнгисээр хүрээлэгддэг.

Газар нутаг: 69.7 мянган км2 газар нутагтай.

Хүн ам: 5310 мянган хүнтэй.

Нийт хүн амын 69 хувь нь гүрж, 9 хувь нь армян, 7 хувь нь орос, 5 хувь нь азербайжан үндэстэн байдаг. Түүнээс гадна тус оронд 170 мянган осетин, 100 мянган грек, 50 мянган украйн, 30 мянган жүүд, 25 мянган күрд зэрэг үндэстэн ястан амьдардаг. Хилийн чанадад тухайлбал Орос, Израил зэрэг оронд 1 сая гаруй гүржүүд амьдардаг. Нийт хүн амын 52 хувь нь хот суурин газарт амьдардаг. Дундаж наслалт эрэгтэй 70, эмэгтэй 75 наслана.

Албан ёсны хэл: Гүрж

Шашин шүтлэг: Үнэн алдартны шашин шүтдэг.

Нийслэл хот: Тбилис /1350 мянган хүнтэй/

Засаг захиргааны байдал: 9 хязгаар. Нийслэл хот Тбилиси /1350 мянган хүнтэй/, томоохон хотуудад Кутаиси /300 мянган хүн/, Батуми /130 мянган хүн/, Рустави /100 мянган хүн/ зэрэг хот багтдаг.

Төрийн байгууламж: Гүрж улс нь БН улсын бүтэцтэй бөгөөд төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд байдаг. Хууль тогтоох дээд байгууллага нь нэг танхимт дээд зөвлөл, 235 суудалтай. Ерөнхийлөгч нь улсын аюулгүй байдлыг хамгаалах яам болон батлан хамгаалах яамыг удирддаг. Бусад яамыг ерөнхий сайд удирдана.

Гүрж улс нь үйлдвэр, хөдөө аж ахуйн орон бөгөөд нүүрс, зэс, газрын тос, гантиг зэрэг ашигт малтмалаар баялаг орон төдийгүй эдгээрийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Ган, ширэм, цувирмал боловсруулж, суурь машин, цахилгаан галт тэрэг, ачааны машин, бүх төрлийн цахилгаан бараа үйлдвэрлэхээс гадна барилгын материал болон эрдэс бордооны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн. Цай, дарс, шарз, тамхи зэргийг их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлодог. Голчлон цай, нимбэг, жүрж, усан үзмийн бут, улаан буудай, эрдэнэ шиш, хүнсний ногоо зэргийг тариалдаг. Хонь, үхэр, гахайг өсгөж үржүүлнэ. 1612 км төмөр замтай. 20363 км авто замтайгаас 19038 км нь хатуу хучилттай.

Мөнгөн тэмдэгт нь: Лари /Л/ 1000л =0.42 ам.доллартай тэнцэнэ.

Нэг хүнд оногдох ҮНБ: 3100 ам доллар

Уур амьсгал ба ан амьтад: Гүржийн уур амьсгал халуун ба сэрүүн бүсийн завсрын шинжтэй. Жилийн дундаж хэм нь 13 градус. Өндөр уул, тал хээр, нам дор газар зэрэг газарзүйн бүсчлэлийн бүх онцлог шинжийг агуулсан газар нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Шхара уул – 5201м юм. Том голуудад Кура, Риона, Алазани нар орно. Уулархаг нутгаар 600 гаруй мөсөн гол, олон тооны үзэсгэлэнт нуур байдаг. Мөн уулсын хооронд үржил шимтэй нугууд байдаг. Эвэрлэг мод, царс, туулайн бөөр, дал мод, далдуу мод, жодоо, гацуур бүхий ой тус орны нутаг дэвсгэрийн 37 хувийг эзэлнэ. Цэцэгт ургамлын 4.5 мянган төрөл зүйлтэй. Зэрлэг үхэр, янгир, баавгай, буга, бор гөрөөс, шилүүс зэрэг ан амьтдаас гадна олон зүйлийн шувуу, могой тааралддаг.

Түүх соёлын дурсгал: Мцхетийн сүм (I зуун), Сионий цогчин дуган (V зуун), Тбилиси дэх Давидын сүм (VI зуун), Сухуми дахь Диоскурын усан доорх балгас, Гори дахь И.В.Сталины гэр музей, Пицунде дахь эртний нарсан төгөлийн үлдэц зэрэг сонирхолтой анхаарал татахуйц газрууд олон байдаг. Гадаадын жуулчид Гүржийн тааламжтай уур амьсгал, үзэсгэлэнтэй байгаль, далайн хаялга, үндэсний хоол зэрэгт дуртай. Яруу найрагч Шота Руставели, зохиолч гүн ухаантан И.Чавчавадзе, Д.Гурамишвили, Гурам Панжикизе зэрэг нэр цуутай хүмүүс Гүржийн ард түмний дундаас төрж гарсан юм.

Түүхэн баримтууд[засварлах | кодоор засварлах]

  • Дундад зууны үед Монголчуудын баруун зүг хийсэн шар загалмайтны аян дайн буюу Хүлэг хааны аян дайны үед монголчуудын үнэнч ганц холбоотон нь армянчууд байсан.
  • дундад зууны үед гүржүүд нь монголын удирдах эрхийг хүлээн зөвшөөрсөн загалмайн шашинт улсуудын нэг байсан бөгөөд хаан ширээнд нь өрсөлдөж байсан хан хөвгүүд нь Хар хорин хотод очиж эрх мэдэл гуйж байсан түүхтэй.
  • Гүрж нь Оросын холбоотон Осетиныг байлдан эзлэх оролдлогыг цэргийн хүчээр хйисэн боловч Оросын цэрэгт бут цохиулсан.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. "Article 8", Constitution of Georgia. In Abkhazia, also Abkhazian.
  2. 2.0 2.1 Georgia in CIA World Factbook, 2012.  (англ.)
  3. Statistics Georgia. Geostat. February 11, 2011-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Georgia. International Monetary Fund. April 26, 2011-д хандсан.
  5. Human Development Report (PDF). United Nations (2010). November 5, 2010-д хандсан.
  6. Statistics Georgia. Geostat. February 11, 2011-д хандсан.
  7. David M. Lang, A Modern History of Georgia, p. 109

Гадагш холбоос[засварлах | кодоор засварлах]