Jump to content

Гүржийн вант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гүржийн вант улс (гүрж. საქართველოს სამეფო, сакартвэлос самэпо) — III Баграт 1008 онд Кавказад байгуулсан дундад зууны Гүрж улс. Хөгжлийн оргил үе болох XII—XIII зууны эхэн үе хүртэл Хар тэнгис, Каспийн тэнгис хоорондын газар нутгийг хянаж байсан. XIII зуунд монголчууд ирснээр уг Гүржийн вант улс мөхсөн ч 1340-өөд оны үед төр улсаа сэргээн байгуулжээ. Дараа нь Доголон Төмөрийн 8 удаагийн довтолгоо тус улсад хүнд цохилт болж энэ улс XV зуунд бүрэн тарж бутарсан байна. Тамара хатан хаан тус улсыг 1184—1213 онд захирч байсан юм.