Даваажанцангийн Сарангэрэл
Даваажанцангийн Сарангэрэл | |
---|---|
Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд | |
Албан тушаал хашсан 2020 оны 7 сарын 8 – 2021 оны 1 сарын 29 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Намсрайн Цэрэнбат |
Дараах | Нямжавын Уртнасан |
Монголын Эрүүл мэндийн сайд | |
Албан тушаал хашсан 2017 оны 10 дугаар сар – 2020 оны 7 сарын 8 | |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Өмнөх | Аюушийн Цогцэцэг |
Дараах | Тогтмолын Мөнхсайхан |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 90px |
Нас барсан | 90px |
Resting place | 90px |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эцэг, эх |
|
Алма матер |
|
Мэргэжил | Сэтгүүлч |
Даваажанцангийн Сарангэрэл (1962 онд[1] Улаанбаатарт төрсөн) Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан улс төрч юм.
Төгссөн сургууль
[засварлах | кодоор засварлах]- Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль 1979 онд
- ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр 1983 онд
- ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг 1990 онд сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 1982-1985 онд Мэдээлэл, Радио, Телевизийн улсын хорооны харьяа Гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1991 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, 1991-1992 онд Монголын Үндэсний телевизэд ахлах редактор, 1993-1994 онд Монголын Үндэсний телевизэд хариуцлагатай редактор, 1995-1996 онд "ММ" агентлагийн захирал, 1997-1999 онд "ММ" агентлагийн ерөнхий редактор, 1999-2000 онд "ММ" агентлагийн захирал, 2000-2003 онд Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 Телевизийн ерөнхий захирал, 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2002 он: Алтан гадас одон
- 2009 он: Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ mongolia.mom-rsf.org: Даваажанцангийн Сарангэрэл (Memento 6. Долоодугаар сар 2020 цахим архивт), танилцуулга
- Pages using infobox officeholder with unknown parameters
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Монголын засгийн газрын гишүүн
- Монголын эрүүл мэндийн сайд
- Монголын байгаль орчин ба аялал жуулчлалын сайд
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Монгол Ардын Намын гишүүн
- Монголын гэрэл зурагчин
- Монголын сэтгүүлч
- ЗХУ-ын их сургуулийн төгсөгч
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
- Алтан гадас одон шагналтан
- Улаанбаатарын хүн
- Монголчууд
- 1962 онд төрсөн