Дагвадоржийн Мэндбаяр
Дагвадоржийн Мэндбаяр | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1944 оны 11 сарын 8 |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | ![]() |
Ажил үйл | жүжигчин |
Нөхөр | Пүрэвдоржийн Цэрэндагва |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК) |
Танил үе | 1960-аад он — одоо |
Театр | Улсын драмын эрдмийн театр |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын ардын жүжигчин (2005) Монгол улсын гавьяат жүжигчин (1981) Монгол улсын хөдөлмөрийн баатар(2023) |
Дагвадоржийн Мэндбаяр (Ховд аймгийн Манхан суманд 1944 оны 11-р сарын 8-нд төрсөн)— Монгол Улсын Ардын жүжигчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, тайз дэлгэцийн жүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Мэнбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд эцэг Дагвадорж, эх Өлзийхишиг нарын хоёр дахь охин болж мэндэлсэн байна.
Түүнийг 2 настайд буюу 1946 онд эцэг, эх хоёрын амьдрал тусдаа болж ахынхаа хамт эцгээ дагаад Улаанбаатар хотод нүүж иржээ. Эцэг нь Төмөр замд ажилд орж 1951 онд Зүүнхараа хотод дараа нь 1953 Улаанбаатар хотод ирээд 3-р дунд сургуульд орж байжээ.
Тэрээр 1957 онд 7-р ангид байхдаа ангийн монгол, уран зохиолын багш Дэндэв “Муурын байшин” гэдэг жүжиг "баян муур-ын дүрд тоглож анх урлагт хөл тавьсан гэж дурсжээ.
1959 оны намар сургууль дээр нь Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэн гуай, Нямын Цэгмид гуай, Буриадаас хамгийн анх Монголд ирж кино урлагийн жүжигчнийг бэлтгэх сургуулийг байгуулах гэж ирсэн Сүндэрьяа нар ирсэн. Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж хүүхэд шалгаруулахад Д.Мэндбаярыг сонгож авчээ.
Тэрээр Багшийн дээд сургуульд 9-р ангиасаа шууд орж дөрвөн жил сураад 1963 онд төгсөөд театрт жүжигчнээр томилогдож байжээ.
Д.Мэндбаяр Пүрэвдоржийн Цэрэндагватай анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон байна.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Д.Мэндбаяр Театрын тайзан дээр үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжигт дүр бүтээсэн. 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тоглосон байна. Энэ хугацаанд театраас томилолт аваад хөдөө орон нутгаар ч их олон удаа явсан юм.
Тайзны дүр
- Итгэж болно (1963) - Должин
- Арвайхээрийн талд (1963) - Нарийн бичгийн дарга
- Эрхүүд болсон явдал (1963) - Зиночка
- Босгон дээр (1963) - Нарийн бичгийн дарга
- Афрадит арал (1963) - Кэт
- Яндангийн дуу (1964) - Бадам
- Тамирын бэр (1964) - Долгор багш
- Хар санаа, хайр сэтгэл (1964) - Луйза
- Лир Ван (1964) - Зарц
- Интоорийн цэцэрлэг (1964) - Дуняшка
- Алтан загас (1964) - Алтан загас
- Тээлийн хөндий (1965) - Хашхүү
- Далан худалч (1965) - Тунгалаг
- Төрсөн өдрийн баяр (1965) - Альфа
- Сахиуст цэрэг (1965) - Олны хэсэг
- Консулыг хулгайлсан нь (1965) - Охин
- Шинэ байшин (1965) - Зочин
- Эзэд (1965) - Шуудан зөөгч
- Эзэд (1965) - Цэрмаа
- Алтан үст охин (1966) - Могой
- Могойн явдал (1966) - Гэрэл
- Овод (1967) - Жемма
- Гарын таван хуруу (1967) - Оюун
- Гарын таван хуруу (1967) - Тунгалаг
- Гарын таван хуруу (1967) - Гэрлээ
- Гарын таван хуруу (1967) - Бөмбөгт
- Буутай хүн (1967) - Тогооч
- Ээдрээ (1968) - Оюунчимэг
- Том авгын овоохой (1968) - Фени
- Хоёр үеийнхэн (1968) - Леночка
- Эхийн тал (1968) - Дугуйтай хүү
- Любовь Яровая (1969) - Любовь Яровая
- Баян барлаг хоёр (1969) - Жамилия, Гульбохор
- Наянчулууны ой (1969) - Хишигт
- Анхны тулаан (1970) - Ольга
- Түлхүүрийн нууц (1970) - Лхам
- Тэр талд (1970) - Зөөгч
- Өрсөлдөөн (1970) - Сурагч, Жаргал
- Цэрэн хайчив? (1970) - Олны хэсэг
- Арын албаныхан (1970) - Бичээч
- Бөмбөрчин эмэгтэй (1971) - Нело Снижко
- Хөөрхий Марат (1971) - Лена
- Тангараг (1971) - Олны хэсэг
- Кавказын цэрдэн тойрог/Эхийн сэтгэл (1972) - Груше
- Эдип (1972) - Хор
- Нүд (1973) - Цэрмаа
- Нандин Эрдэнэ (1973) - Цэвэлмаа
- Оролмаа (1973) - Сүү худалдагч, Ганган хүүхэн, Дэлгэр
- Галт шугуй (1974) - Вьетнам хүүхэн
- Дөшин жирмийхэн (1974) - Авгай
- Цаг өөр болжээ (1974) - Манушка
- Маш нууц (1975) - Гуазны бүжигчин, Тогтох
- Би яагаад (1975) - Ажилчин эмэгтэй
- Хурлын дараа (1976) - Ажилчин
- Ууган хүү (1976) - Нэгдүгээр хүүхэн
- Аз жаргалын эрэлд (1977) - Лена
- Үхэвч үнэн ялна (1977) - Комиссар, эх
- Бумбат Эрдэнэ (1977) - Хундагаа
- Цэргийн бэлэвсэн гэргий (1977) - Стеша
- Отелло (1978) - Дездемонна, Эмили
- Хөдөөгийн хөгтэй явдал (1979) - Марина
- Буурай аав (1979) - Янжин, багш
- Шовгор малгайт/Ихэр дөрөө (1980) - Үлгэрч
- Их авхай (1980) - Дулмаа
- Найрын ширээний ууц (1981) - Ханджав
- Ширүүн тулааны шөнө (1981) - Авгай
- Муурын байшин (1982) - Ямаа
- Сэргэлт (1982) - Олны хэсэг
- Эрдэмтний яриа (1982) - Хишигмаа эмч
- Унаган хайр (1982) - Цэргийн даргын авгай
- Алтан түлхүүр (1983) - Үнэг
- Талын баатар (1984) - Олны хэсэг
- Буэнос-Айросоос хийсэн сурвалжлага (1984) - Олны хэсэг
- Нора (1984) - Фрулиние
- Шинэ зам (1984) - Журамт цэрэг
- Гургалдайн дуут шөнө (1985) - Ниночка
- Гарваа (1985) - Гарваа
- Байцаагч түшмэл (1985) - Шуудан зөөгчийн эхнэр
- Сувдан сондор (1986) - Вьетнам бүсгүй
- Хөхөлдэй хүүгийн үлгэр (1986) - Аалз
- Галилейн амьдрал (1988) - Сарти
- Үгүйлэгдсэн хайр (1988) - Эх, адилхан авгай
- Тэнцвэргүй тэнцвэр (1988) - Шүүх хурлын төлөөлөгч
- Ээдрээ (1989) - Найрын хатан
- Галуу эргэж ирлээ (1989) - Дэрүү
- Зэрэглээ (1989) - Буудлын үйлчлэгч
- Сэрүүлэг (1990) - Эх
- Нийгмийн санаа (1990) - Нарийн бичгийн дарга
- Цагаан дарь эх (1991) - Эх
- Хадам эх, ломбард (1991) - Эх
- Макбет (1991) - Ордны зочин
- Битгий уурлаарай (1992) - Эх
- Сүнс (1992) - Эх
- Цуст хурим (1993) - Эх
- Ричард III (1994) - Елизавета эх
- Хаан түүх (1996) - Асрагч эх
- Ромео Жульетта (1996) - Капулетта хатан, Монтеки хатан
- Энхтуул (1997) - Эх
- Хүслийн трамвай (1997) - Цэцэг худалдагч
- Тамгагүй төр (1998) - Олны хэсэг
- Үнсгэлжин (1998) - Хатан эх
- Сэтгэлд нууцлагдсан амраг (2001) - Буриад авгай
- Ижил хүйстэн (2002) - Эх
- Эрлэгийн данс (2003) - Цэрмаа эх
- Үхэхийн хооронд (2003) - София эх
- Чаплин (2004) - Зочин угтах комисс
- Хар санаа, хайр сэтгэл (2004) - Луйзагийн эх
- Саран хөхөө (2004) - Машукын эх
- Тэмүүжин (2004) - Асрагч
- Эр хүн болгож өгөөч (2005) - Мэндээ
- Атга нөж (2006) - Сочигэл хатан
- Р.Чойном (2007) - Чойномын ээж
- Амьдрал (2007) - Асрагч
- Харц хатан (2007) - Эмгэн
- Гол дүрийн амрагууд (2008) - София/саятан эмгэн
- Лусын дагина (2008) - Наяди
- Диваажингийн хаалга (2010) - Хатагтай
- Тэнгэрийн хүү (2024) - Асрагч Дэлгэцийн дүр
- Энэ хүүхнүүд үү (1963) - Должин
- Тунгалаг Тамир (1972) - Чимгээ
- Тойрох хуудас (1973) - Нарийн бичгийн дарга
- Шийдвэрлэх алхам (1980) - Намын үүрийн дарга Цэнд
- Хуучин сүмийн нууц (1982) - Зүүний эмч
- Жаргал даахгүйн зовлон (1982) - Сүндэрьяа
- Гарьд магнай (1984) - Равсан панзын эхнэр
- Галын урсгал (1985) - Намын дарга
- Мандухай сэцэн хатан (1988) - Юнгэн хатан
- Зул (1992) - Эх
- Яаралтай цахилгаан (1993) - Том эгч
- Хүйн холбоо (1993) - Бэр эгч
- Хайрын нулимс хатдаггүй (1994) - Эх
- Төрийн сүлд өршөө (1994) - Асрагч
- Чөтгөрийн эргүүлэг (1994) - Эх
- Өширч чадахгүй хайр (1994) - Эх
- Уяхан замбуутив (1995) - Сувд эх
- Нар ургахын өмнө (1996) - Эх
- Салж чадамгүй хайр (1996) - Төмөр замын ажилчин
- Цагаан дуганы гэгээ (1997) - Дилав хутагтын ээж
- Сэтгэлийн учиг (1998) - Эх
- Тэнгэрийн цааз (1998) - Удган эх
- Ахадсан ачаа (1999) - Эх
- Хааны сүүлчийн хатан (2000) - Эх
- Миний ээж (2002) - Эх
- Мэлмий (2002) - Эх
- Сийлэн бөөр (2002) - Хадам эх
- Хэен Хуар (2003) - Нутгийн хөгшин
- Найзууд (2003) - Эх
- Дутуу эдэлсэн жаргал (2004) - Эх
- Галтай шагай (2004) - Ханджий
- Чингис хаан (2004) - Удган эх
- Тулгар төрийн товчоо (2006) - Хуагчин
- Тэнгэрийн андгай (2006) - Өэлүн эх
- Үхэж үл болно – Чингис хаан (2008) - Хуагчин эх
- 2000 (2010) - Ээж
- Хайрын эрэлд (2011) - Хөрш авгай
- Нар гарна, аз жаргал минь (2012) - Ээж
- Хувь тавилангийн ээдрээ (2013) - Ээж
- Хоймор өнжих нар (2014) - Ээж
- Цэн тогоруу (2014) - Ээж
- Чонын алтан шагай (2015) - Ээж
- Содура (2015) - Ээж
- Ээж (2016) - Ээж
- Эцсийн хүсэл (2017) - Авгай
- Хийморь (2019) - Ээж
- Сүрэг (2022) - Авгай
- Хайр -1 (2022) - Эмгэн
- Хайр-2 (2023) - Эх
Цол, шан
[засварлах | кодоор засварлах]- 1976 он — БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан
- 1981 он — БНМАУ-ын Гавьяат жүжигчин
- 1991 он — Алтан гадас одон
- 2003 он - Э.Оюуны нэрэмжит шагнал N1
- 2005 он — Монгол Улсын Ардын Жүжигчин
- 2008 он - Р.Чойномын шагнал
- 2023 он - Монгол улсын хөдөлмөрийн баатар
- 2023 он - Сүхбаатарын одон