Дагва-Очирын Элбэгсайхан
Дагвын Элбэгсайхан (Булган аймгийн Хангал суманд 1939 онд төрсөн-2003 онд нас барсан) -Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, кино жүжигчин бөгөөд киноны алдарт дуу оруулагч, найруулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Кино үйлдвэрийн дууны тасагт техникч хийгээд жил гаруй ажиллаж байтал Монгол Улсын Багшийн их сургуульд Кино драмын анги нээхээр болж тэрээр 100 гаруй хүүхэд шалгуулснаас зургаад тэнцэн тус сургуулийн Кино драмын ангийн анхны оюутны нэг болсон байна.
1959-1963 онд УБДС-ийн кино, драмын ангийг Б.Жамсран найруулагч төгсөх курсийн оюутан байхад нь “Аман хуур” киноны Төмөрийн дүрд тоглох санал тавихад уухайн тас зөвшөөрч, уг бүтээлээрээ дипломоо онц дүнтэй хамгаалсан гэнэ.
Д.Элбэгсайхан Монголкино үйлдвэрт орчуулгын киноны жүжигчнээр ажиллаад удаагүй байхдаа ЗХУ-ын “Илд бамбай” гэж 4 анги том киноны гол дүрийн дууг оруулсан нь түүнд хамгийн том сургууль болсон юм. Д.Элбэгсайхан орчуулгын 590 гаруй кинонд дуу оруулж мөн монголын уран сайхны кинонд дуу оруулах тоглолтыг дагнан хийж байсны дээр монголын уран сайхны олон кинонд дүр бүтээж үзэгч олны талархлыг хүлээжээ. 1993-2003 он хүртэл МҮОНТ-ын орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж олон зуун кинонд дуу оруулсан байсан.
Тоглосон кинонууд
[засварлах | кодоор засварлах]- Аман хуур – Төмөр, 1963 он
- Гэмшил зэмлэл – Батболд, 1965 онп
- Нийслэл хүү – 1968 он
- Өглөө – 1968 он
- Анхны алхам- адуучин, 1970 он
- Хүргэн хүү – туслах дүр 1970 он
- Хайрхан өндөр хаа байна – Төмөр, 1978 он
- Газрын жигүүр – Дондов 1978 он
- Эхлэл – Алиасүрэн, 1980 он
- Тэмцлийн оч – 1982 он
- Санаж яваарай – Хүрлээ 1984 он
- Ирж яваа цаг – 1986 он
- Мандухай цэцэн хатан – түшмэл 1988 он
- Хачин хүн – 1989 он
- Хааны сүүлчийн хатан – Балжинням 2000 он