Jump to content

Дадлага туршлагын хамтын нийгэмлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дадлага, туршлагын хамтын нийгэмлэг (Community of Practice)

Дадлага, туршлагын хамтын нийгэмлэг (CoP) гэдэг нь тодорхой нэг сонирхол, асуудал эсвэл хийж буй зүйлдээ дуртай хүмүүсийн бүлэг юм. Тэд хоорондоо тогтмол харилцаж, туршлагаа хуваалцсанаар тухайн зүйлийг илүү сайн хийж сурдаг. Энэ ойлголтыг анх танин мэдэхүйн антропологич Жан Лэйв болон боловсролын онолч Этьен Венгер нар 1991 онд хэвлүүлсэн Situated Learning номондоо дэвшүүлсэн. Харин Венгер 1998 онд гаргасан Communities of Practice номондоо уг ойлголтыг илүү дэлгэрэнгүй хөгжүүлсэн байдаг.

Дадлага, туршлагын хамтын нийгэмлэг нь гишүүдийн нийтлэг сонирхол, зорилгын хүрээнд үүсдэг. Ийм нийгэмлэгийн нэг хэсэг болсноор гишүүд бие биеэсээ суралцаж, мөн өөрсдийн мэргэжлийн болон нийгмийн үнэлэмж, хэн болохоо илүү тодорхой болгодог.

CoP-ийн гишүүд заавал нэг газар цугласан байх албагүй. Тэд ажлын байрны цайны өрөө, оффис, үйлдвэр зэрэг бодит орчинд харилцаж болохоос гадна, онлайн орчинд ч хамтран ажиллаж чадна. Жишээ нь, хэлэлцүүлгийн самбар, форум, сошиал сүлжээгээр дамжсан виртуал дадлага, туршлагын нийгэмлэг (VCoP) байж болно.

Дадлага, туршлагын хамтын нийгэмлэг нь хүмүүс туршлагаа үлгэр, яриагаар дамжуулан хуваалцаж, суралцаж ирсэн эрт дээр үеэс оршиж ирсэн ойлголт юм. Энэ санаа нь Америкийн прагматизмын үзэлд, ялангуяа Ч. С. Пирс-ийн “судалгааны хамтын нийгэмлэг” гэсэн ойлголт, мөн Жон Дьюи-гийн “хийж бүтээх явцдаа суралцах” зарчимд тулгуурладаг.