Англи хэлний дайвар үг
Дайвар үг нь үйл үг, тэмдэг нэр, өөр дайвар үгс, тодорхойлогч үг, гишүүн өгүүлбэр, угтвар үг, өгүүлбэр зэргийг хувиргадаг үг хэллэгийг хэлдэг. Дайвар үгнүүд нь яаж, ямар байдлаар, хэзээ, хаана, ямар хэмжээнд гэх асуултуудад хариулах байдлаар төрх байдал, газар, цаг хугацаа, давтамж, зэрэг, тодорхой байдлыг илэрхийлдэг. “Аdverb” гэх үг нь Латин хэлний adverbium гэх үгнээс Франц хэлээр дамжин англи хэлэнд орж иржээ. Жишээ өгүүлбэр:
-She sang loudly (loudly гэдэг үгээр дуулах (sang) гэдэг үйл үгийг тодотгож, ямар байдлаар дуулж байгааг илэрхийлж байна)
-We left it here (here гэдэг үгээр left it гэсэн үйл үг бүхий хэллэгийг тодотгон газрыг нь зааж байна)
-I worked yesterday (yesterday гэсэн цаг хугацаа заасан үгээр worked гэх үйл үгийг тодотгож байна)
-You often make mistakes (often гэсэн давтамж заасан үгээр make mistakes гэх хэллэгийг тодотгож байна)
-He undoubtedly did it (undoubtedly гэх гарцаагүй байдлыг илэрхийлсэн үгээр did it гэсэн хэллэгийг тодотгож байна)
Англи хэлэнд яаж гэдэг асуултанд хариулах дайвар үгнүүд нь тэмдэг нэрний ард -ly залгаж үүсдэг боловч дан дайвар үгнүүд нь (жш нь: drive fast, drive slow, and drive friendly) тэмдэг нэртэйгээ адил хэлбэртэй байдаг.
Бусад хэлэнд мөн адил байдлаар тэмдэг нэрээс дайвар үг үүсдэг (Франц хэлэнд жишээ нь -ment залгавраар үүсдэг). Эсвэл тэмдэг нэр, дайвар үг адил хэлбэртэй байдаг. Гэвч бусад дайвар үгнүүд тэмдэг нэртэй холбоогүй үүсдэг. Өөрөөр хэлвэл өөр бусад үг хэллэгээс үүсч болдог. Англи хэлэнд байдаг энэ төрлийн дайвар үгсийг дурдвал: here, there, together, yesterday, aboard, very, almost гэх мэт.
Дайвар үгнүүд давуу болон харьцуулсан зэргээр хувирдаг. Англи хэлэнд дайвар үгийн өмнө More, most гэсэн үгийг авдаг (more slowly, most slowly).