Дайн ба энх
Харагдац

«Дайн ба энх» (орос. Война и мир) — Оросын алдарт зохиолч Лев Толстойн бичсэн, Наполеоны эсрэг 1805-1812 оны дайны үеийн Оросын нийгмийг харуулсан роман. Тэрээр уг романыг 1863-1869 онуудад бичсэн байна.
Гол сэдэв нь 1812 оны эх орны дайны үеийн Оросын ард түмний түүхэн хувь тавилан бөгөөд зохиолд зохиомол болон түүхэн 550 гаруй дүрийг багтаасан байна. Лев Толстой өөрийн шилдэг баатруудыг бүх оюун санааны нарийн төвөгтэй байдал, үнэнийг байнга эрэлхийлж, өөрийгөө сайжруулахыг эрмэлздэг байдлаар нь дүрсэлсэн байдаг.