Далайн Физикийн Судалгааны Сэтгүүл
Далайн Физикийн Судалгааны Сэтгүүл (Англи: Journal of Physical Oceanography) нь шинжлэх ухааны эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд Америкийн Цаг Уурын Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг. Энэ сэтгүүл 1971 оны 1-р сард анх хэвлэгдэж, 1996 оноос хойш интернэтээр унших боломжтой болсон. 1 жил өнгөрсөн хуучин нийтлэлүүдийг үнэгүй унших боломжтой. Одоогийн ерөнхий редактор нь Жером Смит (Скриппсийн Далай Судлалын Хүрээлэн).
Индексжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Энэхүү сэтгүүл дараах мэдээллийн сангуудад бүртгэгдсэн: Байгаль, газар зүй, физик, хими, агаар мандал, эрчим хүч, цахилгаан, усны нөөц зэрэг олон салбарын томоохон мэдээллийн сангууд
Жишээ нь: Science Citation Index, Physics Abstracts, FLUIDEX, GeoRef, SPIN, Ship Abstracts гэх мэт.
2020 оны байдлаар энэхүү сэтгүүлийн нөлөөллийн үзүүлэлт нь 3.373 байна. Энэ нь тухайн сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлүүдийг эрдэмтэд маш сайн эш татдаг, нэр хүндтэй сэтгүүл гэсэн үг юм.