Jump to content

Халим судлалын хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Халим судлалын хүрээлэн
日本鯨類研究所
ТовчлолICR
Өмнөх
  • Накабегийн шинжлэх ухааны судалгааны төв (1941–1947)
  • Халим судлалын хүрээлэн (1947–1987)[1]
Байгуулагдсан1987 оны 10 сар[1]
Төв байрТюо, Токио, Япон
Ерөнхий захирал
Доктор Ёшихиро Фүжисе
Parent organization
Японы загас агнуурын агентлаг
Вебсайтicrwhale.org
Минк халим ба 1 настай төлийг нь халим агнуурын үйлдвэрийн хөлөг онгоц, Nissin Maru-д татаж гаргажээ.Зургийг Австралийн гаалийн төлөөлөгчид 2008 онд дарсан.ICR-ийн веб хаяг сэгнүүдийн дээр харагдаж байна.

Халим судлалын хүрээлэн нь Японы судалгааны байгууллага бөгөөд "халимтай холбоотой биологи, нийгмийн шинжлэх ухаан"-аар мэргэшсэн гэж мэдүүлдэг ч тэднийг халим агнуурыг арилжааны чиглэлээр явуулдаг гэж олон нийт үздэг.

Өмнө нь тэд "судалгаа" нэрийн дор хэдэн зуун халимыг устгасан бөгөөд тэдний судалгааны хүчин төгөлдөр байдал, хэрэгцээ нь эргэлзээ төрүүлж байгаа. ICR нь мөн үйл ажиллагаандаа " халим судалгааны дайвар бүтээгдэхүүнүүд"-ийг арилжаанд зардаг байсныг байгаль орчны бүлгүүд Олон улсын Халим Агнуурын Комиссоос (IWC) хориглосон арилжааны зорилгоор халим агнах үйлдэл мөн гэж буруушаасан. 2014 оны 3-р сард, Олон Улсын Шүүх ICR-ийн халим судлах хөтөлбөр нь өөрсдийн хэлснээр шинжлэх ухааны зорилготой байгаагүй гэдгийг албан ёсоор тогтоож, Япон улсаас нэн даруй тэдний үйл ажиллагааг таслан зогсоохыг тушаасан.

2019 онд Японы засгийн газар арилжааны халим агнуурыг дахин сэргээж, 2020 оны 3-р сард ICR "халимны судалгааны дайвар бүтээгдэхүүн"-ий худалдаагаа зогсоосон бөгөөд тус хүрээлэн цаашид зөвхөн амь насанд аюулгүй судалгаа хийхээ мэдэгдсэн.

Судалгааны хөтөлбөрийнхөө хүрээнд ICR нь Японы Засгийн Газрын (JARPA ба JARPA II хөтөлбөр) тусгай зөвшөөрлөөр Антарктидын далай болон баруун хойд Номхон далайгаас дээж цуглуулж байжээ. Тэдгээр дээжийг биологийн үзүүлэлтийн тооцоо, нөөцийн элбэгшил, сүргийн бүтцийн шинжлэл, далайн экосистем дэх халимны үүрэг, мөн далайн хөхтөн амьтдад хүрээлэн буй орчны өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг шинжлэхэд ашиглагдсан гэж тус хүрээлэн мэдэгдсэн.

  1. 1.0 1.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named ICR