Jump to content

Далайн гүний амьтад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Соёот загас

Далайн гүний амьтад гэдэг нэр томъёо нь далайн фотик бүсийн доор амьдардаг амьтдыг хэлдэг. Эдгээр амьтад олон зуун бар даралт, бага хэмжээний хүчилтөрөгч, маш бага хоол хүнс, нарны гэрэлгүй, байнгын хэт хүйтэн зэрэг маш хүнд нөхцөлд амьдардаг. Ихэнх гүний амьтад дээрээс доошоо живж буй хоол хүнснээс хамааралтай байдаг.


Эдгээр амьтад газрын гадаргаас хэдэн мянган метрийн гүнд оршдог, бараг бүхэлдээ гэрэлгүй ангал эсвэл чулуулаг ангалын гүн бүс гэх мэт маш өвөрмөц орчинд амьдардаг. Ус нь цельсийн +3-аас +10 градусын хооронд байдаг бөгөөд, хүчилтөрөгчийн түвшин нь бага байдаг. Гүнээс шалтгаалан даралт нь 20-1000 бар байна. Далайн гүнд хэдэн зуу бүр хэдэн мянган метрийн гүнд амьдардаг амьтад өндөр даралт, гэрлийн хомсдол болон бусад хүчин зүйлүүдэд дасан зохицдог.


Гэрлийн хомсдол

Гэрлийн хомсдол нь амьтдаас хоол хүнс олох, махчин амьтдаас зайлсхийх, хамтрагчаа олохын тулд өөрдөө гэрлийг бий болгох эсвэл харанхуйд харах чадвартай байх замаар тусгай дасан зохицох чадвартай байхыг шаарддаг.

Нөөцийн хомсдол

Энэ гүнд фотосинтез үүсэхэд хангалттай гэрэл байхгүй, бодисын солилцоо өндөртэй амьтдыг дэмжих хүчилтөрөгч хангалтгүй байдаг. Амьтад амьд үлдэхийн тулд бодисын солилцоо удааширдаг нь хүчилтөрөгч бага шаарддаг; тэд хоол хүнсгүйгээр удаан хугацаагаар амьдрах боломжтой. Ихэнх хоол хүнс нь дээрээс унасан органик материалаас эсвэл химосинтезийн (химийн энергийг хүнсний энерги болгон өөрчлөх үйл явц) дамжуулан хоол хүнсээ олж авсан бусад амьтдыг идсэнээс үүсдэг. Амьтдын тархалт сийрэг байдаг тул ямар мэгэн хүчилтөрөгч, хоол хүнс үргэлж байдаг. Түүнчлэн, эдгээр амьтад хоол хайхад эрчим хүч зарцуулахын оронд олзоо занганд оруулахын тулд тусгай чадварыг ашигладаг. Хариуд нь эдгээр амьтад газрын гадаргаас унахдаа үхсэн загас эсвэл далайн бусад хөхтөн амьтдын хэлтэрхий зэрэг хүнсний том хэсгүүдэд тулгуурладан амьдардаг. Хэдийгээр унасан хоол хүнс нь далайн гүний амьтдын популяцийг тэжээж чадах ч далайн дунд бүсийн загаснууд ёроол уруу орохоос нь өмнө хэлтэрхийг нь иддэг тул нөөцийн хомсдол байсаар байна.