Jump to content

Далдан хүндүлэн ноён

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Далдан хүндүлэн ноён нь Гэрсэнз жалайр хунтайжийн Хатунхай хатнаас төрсөн 6-р хүү юм. Түүнд Тангуд, Сартуул отгуудыг өгсөн.

Түүний цолыг хөндлөн хүндлэн гэж бичсээр ирсэн. Уг утга нь kündülen гэдэг нь хүндтэй, хүндлэм гэсэн санааг илэрхийлж байна.[1]

Далдан хүндүлэн ноён нь хоёр хүүтэй байсан. Ахмад нь Ууба бөх ноён, отгон нь Зөнтэй Хатанбаатар нар болно.[2] Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошууны (аман ярианд Сартуул Сэцэн вангийн хошуу гэж нэрлэдэг) дээд өвөг болжээ. Одоогийн Завхан аймгийн Ургамал, Завханмандал, Сант-Маргац, Цэцэн уул, Сонгино, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын ихэнх нутаг, Яруу, Алдархаан сумдын баруун хэсэг, Түдэвтэй сумын урд хэсэг, Увс аймгийн Завхан сумын нутаг тус тус Сэцэн вангийн хошуунд харъяалагдаж байсан.[3]

Холбоотой мэдээ

[засварлах | кодоор засварлах]
  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. 104-105 дахь тал
  2. Алтан ураг. УБ., 2011 он. Гурав дахь удаагийн хэвлэл. 326 дэх тал
  3. Алтан ураг. УБ., 2011 он. Гурав дахь удаагийн хэвлэл. 329 дэх тал
  4. 1 2 Үндэсний их шар тууж оршивой. УБ., 2006. 101 дэх тал