Даманы арлын Зөвлөлт-Хятадын хилийн зэвсэгт мөргөлдөөн

Даманы арлын Зөвлөлт-Хятадын хилийн зэвсэгт мөргөлдөөн
Хамаарах дайн: Зөвлөлт-Хятадын хилийн дайнууд

Мөргөлдөөн болсон ЗХУ-БНХАУ-ын хилийн зураг
Огноо 1969 оны 3 сарын 2–15,11 сар
Байрлал Уссури голын Даман арал (тухайн үед ЗХУ, одоо БНХАУ)
Үр дагавар Хятадын халдагыг няцаасан ба 1991 онд БНХАУ-д шилжүүлсэн [1]
Байлдагч талууд
ЗХУ  Хятад
Удирдагчид
дэслэгч генерал П.М. Плотников
Хохирол
58 алагдсан, 94 шархадсан[2] тодорхой бус, 800 гаруй хүн алагдсан [3][4][5]

Даманы арлын Зөвлөлт-Хятадын хилийн зэвсэгт мөргөлдөөнЗөвлөлт ба Хятадын хооронд 1969 оны 3-р сарын 2-15-д болсон хилийн зэвсэгт мөргөлдөөн.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1949 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны дараа 1950 оны 2-р сарын 14-нд Москва хотноо БНХАУ, ЗХУ-ын "Найрамдал, холбоотон, харилцан туслах Гэрээ"-нд гарын үсэг зурж 1950 оны 4-р сарын 11-нд хүчин төгөлдөр болсон юм. Зөвлөлтийн удирдагч И.Сталин, БНХАУ-ын удирдагч Мао Зэдун нарын уулзалтын үр дүнд байгуулсан Гэрээ боловч хоёр улсын Гадаад хэргийн сайд Жоу Эньлай, Андрей Вышинский нар уг Гэрээнд гарын үсэг зурсан байна. Тухайн үед Мао-гийн гадаад бодлого түүнийхээр “нэг талруугаа хэвийсэн” /lean to one side/ буюу социалист лагерьд хамтдаа орших бодлого байсан юм. 1950 оны эхээр ЗХУ-ын тал БНХАУ-д зүүн хилийн зурвасыг тэмдэглэсэн газрын зураг хүргүүлсэн байна. Тухайн үед БНХАУ нь хилийн зурвасын талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй юм. 1953 онд И.Сталин нас барж ЗХУ-д Н.С.Хрущёв засгийн эрхэнд гарч 1956 оны ЗХУКН-ын ХХ их хурал дээр анх удаа “ганц хүнийг тахин шүтэх” явдлыг эрс шүүмжилсэн нь БНХАУ-ын удирдагчдыг эмзэглүүлж, их хурлын дараа хоёр орны харилцаа хүйтэрч эхэлсэн байдаг юм. Улмаар энэ үеэс эхлээд зүүн хилийн зурвасын талаар маргаатай, шийдэгдээгүй асуудал байна гэж Хятадууд Зөвлөлтийн талд гомдол гаргах болжээ. 1963 оноос хоёр улсын удирдлагууд хоорондоо захидлаар харилцаж үзэл суртлын асуудлаар мэтгэлцэн зөрчилдөх болсон бөгөөд 1964 оноос эхлэн ЗХУ-Хятадын харилцаа зогсонги байдалд орcон юм. Анх Зөвлөлт Хятадын хилийн маргаан нь 1960-аад оны эхээр 4,380 км урт Хятад Зөвлөлтийн хилийн дагуу болсон. Тухайлбал хамгийн ноцтой будлиан нь 1962 оны 5 сард, Хятадын үндэстний цөөнх болсон 60,000 орчим Шинжаны Уйгарчуудыг ЗХУ тодорхой нөхцөл болзолтойгоор нутагтаа оруулсан байна. Энэ нь Бээжингийн дургүйг хүргэж буруутанг хайж, Зөвлөлтийн хийсэн ажил гэж тодорхойлоод хариуг нь хатуу барихаа амласан байна.

ЗХУ, Хятадын хилийн байдал энэ үеэс эхлэн улам бүр түгшүүртэй болж ирсэн юм. Хятадын тайлбараар бол 19 зуунд хийсэн хилийн гэрээг Чин гүрэн, Хаант Оросын хооронд шударга бус хийсэн гэж мэдэгдсэн. БНХАУ, ЗХУ-д хандан “алдагдсан газар нутгийн” жагсаалтыг 1963 оны гуравдугаар сарын 8 нд нийтэлж, Зөвлөлт, Хятадын хилийн шугам нь эрх тэгш бус гэрээнүүдийн үр дүнд бий болсоныг хүлээн зөвшөөрөх шаардлага тавьж байжээ. Москва энэ тайлбарыг хүлээн авахаас татгалзсан. Юутай ч 1964 онд хоёр тал алс дорнодын хилийг урьдчилсан байдлаар хэлэлцэж зөвшөөрсөн ба, үүний дотор Чжэньбао арлын (Даманы арал), хувь заяа бүрхэг хэвээр үлдсэн байна. 1964 оны 2-р сарын 25-нд хилийн асуудлаар ЗХУ, БНХАУ-ын хооронд Гадаад хэргийн сайд нарын орлогчийн түвшинд хэлэлцээ эхэлж 8-р сарын 2 хүртэл үргэлжилж тодорхой үр дүнд хүрэлгүй маргалдсаар тарсан юм. 1964 оны 7-р сард Мао Зэдун социалист төлөөлөгчдийн их хурал дээр Хаант Орос нь Хятадын өргөн уудам газар нутаг болох Монгол, Сибирь, Алс дорнод, Камчатк зэргийг хүчээр эзэлсэн гэж мэдэгдсэний хариуд Зөвлөлтийн удирдагч Н.Хрушев хэнд ч хэрэггүй хилийн гэрээ гаргаж ирлээ гэж хариу мэдэгдсэн байна. ЗХУ, Японы хооронд эмзэг асуудал болох маргаантай дөрвөн арлуудын талаар хоёр орны харилцаанд яс хаясан өнгө аястай мэдэгдэл ч хүртэл хийх болсон. Энэ нь: 1964 оны 7-р сарын 10-нд Жоу Эньлай “Кунашири, Эторофү арлууд бол гарцаагүй Японых гэдгийг Хятад улс дэмждэг бөгөөд гэхдээ үүнийг өдөөн хатгасан хэмээн ойлгож болохгүй, зүгээр л маргаантай чухал асуудлаа зөв шийдээсэй гэж хүссэн юм” хэмээн мэдэгдэж байжээ. Уг нь 1900 оны орчим “Бээжингийн гэрээ”-ний дараа, Оросын олж авсан Манжуураас гадна Дорно зүгийн хилийг тогтоохдоо гурван голоор тогтоосон байдаг. Эргүнэ гол гурван талын уулзвар Монгол, умард Хятад баруун өмнөдөөс Зүүн хойд, Амураас Хабаровск Уссури гол хүртэл. Эдгээр голын эргэн тойронд олон тооны хүн суудаггүй, хэний ч харьяа бус жижиг арлууд байдаг байжээ. 1960-аад оны төгсгөлөөр эдгээр арлын эрэг хавиар ЗХУ-ын хилийн манааны эргүүлүүд үзэгдэх болсон байна. Чухам яагаад Зөвлөлтийн цэргүүд эргүүл хийж эхэлсэн нь ойлгомжгүй асуудал юм. Тэртээ 1945 онд Зөвлөлтийн цэргүүд Японы Квантуны армийг буулгаж авах тэр үед хилийн дагуу түр эргүүл хийж байсан ба тэр үед Даманы арал хэний эзэмшилд байсан нь бас л тодорхойгүй байсан юм. Хятадын удаа дараагийн шаардлагаар голын эзэмшлийн хилийн талаар олон улсын дүрмийн дагуу усан онгоцны хилийн шугам тогтоох санаачилга гаргасан боловч ЗХУ (тусгай хяналтад) арлыг, голын хамт бүхэлд нь эзэмших болзол тавьж байжээ. Гэвч Бээжин энэ саналыг хүлээн аваагүй юм. Энэ хооронд хоёр тал Хятад-Орос 1964 он гэхэд зүүн баруун хилийн дагуу цэргийн ихээхэн хүчээ татан бөөгнөрүүлээд байлаа. Түүний оргил үе нь 1969 он бөгөөд Алс Дорнодын Даманын хойг, Казакстаны Жаланашколь нуурын орчим болсон зэвсэгт мөргөлдөөнүүд юм.

Хятадуудын олзолсон T-62, Хятадын ардын чөлөөлөх армийн музей
Леонов болон бусад амь үрэгдсэн хилчдийн эд зүйл(Н. И. Гродековын нэрэмжит Хабаровскийн музей )

Хилийн мөргөлдөөн[засварлах | кодоор засварлах]

1969 оны 3 сард хилийн мөргөлдөөн нь Хятадаар Чжэньбао /Zhenbao/, Оросоор Даманы арлын орчим Уссури гол, (Даманы хойг гэх нь ч бий) дээр анх хэлсэн.[2]

  • 1969 оны гуравдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө хятадын 77 цэрэг Даманы аралд нэвтэрч нуувчинд байжээ. Тэд хэдэн цагийн турш мэдэгдэлгүй байсаар байхад өглөөний 10,32 цагт зөвлөлтийн 30 хилчид мэдсэн байдаг. Зөвлөлтийн 32 хилчнийг заставын дарга, ахлах дэслэгч Иван Стрельников арал руу хятадын цэргүүд рүү дөхөж очжээ. Тэднийг зөвлөлийн газар нутгаас гарах шаардлага тавихад шууд л буудаж хариу барьсан байна. Ахлах дэслэгч Стрельников, дагалдаж явсан цэргүүдийн хамт амь үрэгдэж зөвхөн ганцхан хүн л амьд гарчээ. Ийн Даманы арлын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна.

Буун дууг хөрш заставынхан сонсоод ахлах дэслэгч Виталий Бубенин 20 хилчнээ аваад хуягт тээвэрлэгчээр тийш гарчээ. Хятадууд энэ хооронд давшиж байлаа. Шархадагсдад туслахаар Нижнемихайловка тосгоныхон иржээ. Энэ өдөр зөвлөлтийн 31 хүн амь үрэгдэж, 14 хүн шархадсан байна. Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагын мэдээгээр хятадын тал 39 хүнээ алдсан байдаг.

  • Гуравдугаар сарын 3-нд Бээжин дахь Зөвлөлтийн ЭСЯ-ны өмнө жагсаал боллоо.
  • Гуравдугаар сарын 8-нд Москва дахь БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд ч эсэргүүцлийн жагсаал боллоо.
  • Гуравдугаар сарын 14-нд хүч нэмэгдүүлсэн явган цэргийн дивиз хэртэй хүчээр хятадын талаас дахиад дайрлаа. Хятадын дайралт нэг цаг хэртэй үргэлжиллээ. Дайралтыг няцаахаах хүч нэмэгдүүлэн Иманы хилийн отрядын дарга хурандаа Леоновоор ахлуулсан танкийн салаа ирсэн юм.
  • Гэтэл хятадууд танк эсэргүүцэх хангалттай хүчтэй хэрэгсэлтэй байснаар зөвлөлтийн цэргийн завшилт амжилт олоогүй байна. зөвлөлтийн тал цоо шинэ Т-62 танкаа алдаж ийм байдлаар хятадын талыг ялахгүй нь гэдгээ ойлгосон байна.
  • Гуравдугаар сарын 15-нд Мотобуудлагын 135 дугаар дивизээр “Град” пуужингаар арал дээрх хятадуудын байрлал руу гал нээх тушаал өглөө.Энэ бол зөвлөлтийн арми пуужингийн “Град” суурийг байлдааны нөхцөлд ашигласан анхны тохиолдол байсан юм.
  • Зөвлөлтийн цэрэг арал дээр гарахад хятадын тал ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хятадууд Даманаас ухран дахиж ЗХУ-ын нутаг дэвсгэр рүү халдаагүй [6].[7]

1969 оны 9-р сарын 11-нд Бээжинд Хо Ши Минийг оршуулах ёслолоос буцаж явсан ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Алексей Косыгин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар дайсагнасан үйлдлээ зогсоож хоёр талын цэргүүд Даманск арал орчим байрлалаа орхихгүйгээр байр сууриа хадгалсаар байхаар тохирчээ. Гэсэн хэдий ч үүний дараа Хятадууд арлыг эзэлж, орхисонгүй үлдсэн өөрөөр хэлбэл 1969 оны 9-р сараас хойш Даманскийг Хятадын тал де-факто хянаж байсан.

1969 оны 10-р сарын 20-нд ЗСБНХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын хооронд шинэ хэлэлцээ хийж, Зөвлөлт-Хятадын хилийг эргэн харах шаардлагатай тухай тохиролцоонд хүрэв. Дараа нь Бээжин, Москвад хэд хэдэн хэлэлцээр хийж, сүүлд 1991 онд Даманскийн арал БНХАУ-д албан ёсоор очжээ.

Хохирол[засварлах | кодоор засварлах]

Хятадын талаас 800 гаруй хүн шархдах буюу алагдах зэргээр хохирсон гэсэн тоо баримт байдаг. Зөвлөлтийн талаас 48 хүн нас барж 94 хүн шархадсан байна. Хятадын талын хохирол Зөвлөлтийг бодвол харьцангуй их байжээ. Зөвлөлтийн талаас 1 байлдааны машин, 1 хуягт тээвэрлэгч, 1 танкаа алдсан байна. [2]. Тухайн үед лазерийн зэвсэг хэрэглэсэн хэмээж байсан ч энэ нь худал цуурхал байсан юм. 1969 оны 3 сарын 29-нд Зөвлөлтийн засгийн газар БНХАУ-д хандан 1964 онд эхлүүлсэн хэлэлцээрээ үргэлжлүүлэх санал тавьжээ. Хилийн маргааныг тайван замаар шийдэхийг ЗХУ уриалсан байна. Гэвч 1969 оны зуныг хүртэл хил дээр буун дуу гарсаар байлаа. Дараа нь хилийн мөргөлдөөн 1969 оны 8 сард Зөвлөлт-Хятадын баруун хилийн дагуу Шинжанд Казакстаны Жаланашколь нуурын орчим гарсан байна. Хятадууд дахиад л их хохирсон байна. Энэ мөргөлдөөнд оролцсон ахлах дэслэгч В.Бубенин, бага түрүүч Ю.Бабанский нарт ЗХУ-ын баатар цол олгожээ. Мөн хурандаа Леонов,ахлах дэслэгч И.Стрельниковд ЗХУ-ын баатар цол нэхэн шагнасан байна.

Мөргөлдөөний дараах үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Маргаан улам даамжрахад Зөвлөлт Хятад хоёр дайны бэлэн байдалд шилжээд хэн нэг нь цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн болсон байлаа. Энэ үед Москва хямралаас гарах олон янзын суваг гарц хайж Хятадад цөмийн цохилт өгөх боломжит хувилбар бэлэн болоод байлаа. Бүр стратегийн цөмийн бөмбөгдөгч нисэх онгоцнууд агаарт жижүүрлэн нисэж байсан эгзэгтэй үе юм. ЗХУ Хятадад цөмийн цохилт өгч болзошгүй гэдгийг АНУ мэдэж байсан бөгөөд ЗХУ-ын АНУ-аар төвийг сахиулах гэсэн оролдлого нь бүтэлгүй болсон гэхэд болно. Хятад улс дайны томуу хэнээрхэлд өртсөн байв. Москва Бээжин хоёр асар том хямралын жинлүүр дээр савлаж байсан юм. [8].

Маргааныг зохицуулсан нь[засварлах | кодоор засварлах]

1969 оны 9 сарын 11 нд Зөвлөлтийн ерөнхий сайд Алексей Косыгин Вьетнамын удирдагч Хо Ши Мины оршуулгад оролцоод буцах замдаа Бээжинд түр саатаж өөрийн ижил түвшний удирдагч Жоу Энлай тай ярилцсан байна. Ингээд энэ айлчлалын үеэр 1969 оны 10 сарын 19-нөөс эхлэн хилийн маргааныг шийдэх хэлэлцээрийг үргэлжлүүлэх болжээ. Бас хил хамгаалагчдад хандан асуудлыг хурцатгахгүй байх үүрэг аль аль талаасаа өгчээ. Үүний үр дүнд хил дээр байдал тогтвортой болсон ч хилийн зурвасын асуудал нээлттэй хэвээр үлджээ. Амурын дөрвөн арлын орчимд Орос Хятадын хилийн бүс хаагуур гэдэг нь тодорхойгүй үлдэв. Хүйтэн хөндий харьцаатай хоёр коммунист тал элчин сайдуудаа харилцан солилцох (үүний өмнө хямрал эхлэхэд элчин сайдуудаа эргүүлэн татсан байв) хилийн гэрээгээ дахин эргэн харахаар болжээ. Иймэрхүү орон нутгийн чанартай маргаан нь ЗСБНХУ, АНУ хооронд ан цав суулгаж болох юм гэдгийг Бээжин тооцоолсон нь лавтай юм. Зөвлөлт Холбоот Улс хилийн цэргээ 1960-аад оны төгсгөлөөр сайжруулсан нь Хятадыг бүс нутгийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд хүргэсэн Энэ маргаант байдал нь АНУ-ыг Хятадын засгийн газартай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн. Үүний илэрхийлэл болж Хэнри Киссенжер Хятадад нууцаар айлчилж ерөнхий сайд Жоу Эньлайтай 1971 онд уулзсан байдаг. 1972 онд Ричард Никсон Мао Зэдун нар хамтын уулзалт хийж хоёр талын үл итгэлцлийг арилгасан байна. [9][10] Хятад ЗХУ нь хилийн маргаантай асуудлаа 1969 оноос хойш шийдэлгүй бараг арваад жил болсон байна. Улс орны дотоодод дайны аюул занал, хилийн мөргөлдөөний учир шалтгаан соёлын хувьсгалын шинэ үе шат гарч Хятад нь цэрэгжсэн улс болон хувирсан юм. Хятадын коммунист намын 9-р их хурал болж Чжэньбао Даманы арлын хэрэг явдлын бурууг Батлан хамгаалахын сайд Линь Бао-д тохсон байна. Тэрээр Мао-гийн залгамжлагч гэгдэж байсан юм. Гэвч тэрээр Монголд 1971 оны 9 сарын 13 нд онгоцтойгоо сүйрэн амь үрэгдсэн юм. 1991 онд дэлхийн улс төрийн системд өөрчлөлт гарч Зөвлөлт холбоот улс байхгүй болсноор хилийн заагийг тогтоох ажилд санаанд оромгүй өөрчлөлт гарч ЗХУ-ыг залгамжлагч ОХУ, БНХАУ хоёрын харилцааны шинэ үе шат эхэлсэн. 1991 оны 5 дугаар сарын 16-нд ЗСБНХОУ, БНХАУ хоёр Зөвлөлт-Хятадын улсын зүүн хилийн хэсгийн тухай хэлэлцээр баталсан байна. Маргалдагч хоёр тал Даманы/Чжэньбао арлыг Хятадын харьяа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр тал арлын эргэн тойрон өөрсдийн харуулыг гаргахыг зөвшөөрсөн[11].

Түүхчдийн үзэл бодол[засварлах | кодоор засварлах]

Энэ үйл явдал нь барууны болон Оросын (Зөвлөлтийн) түүхчдийн дунд маргаан дэгдээдэг. Барууны түүхчид Чжэньбао, Даманы арлын талаар авч үзэхдээ, удаа дараагийн Шинжааны болон Даманы хилийн мөргөлдөөн нь Мао-гийн бодлоор бол гадаад бодлогын хувьд АНУ-тай ойртон нөхөрлөх гэсэн бодол байсан, Оросын (Зөвлөлтийн) түүхчдийн тодорхойлсноор АНУ-ын дэлхийд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх гэсэн оролдлого бөгөөд түүндээ БНХАУ-ыг чадмаг ашигласан явдал гэж үздэг юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]


Судалгааны бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Бубенин Виталий.Кровавый снег Даманского. События 1966–1969 гг.=2004 он.
  • Мусалов Андрей.Даманский и Жаланашколь. Советско-китайский вооруженный конфликт 1969 года. 2005 он.
  • Дзержинцы. Составитель А. Садыков.Издательство "Казахстан". Алма-Ата, 1975г.

Эх сурвалжууд[засварлах | кодоор засварлах]

Зүүлтүүд[засварлах | кодоор засварлах]

1, 2. Exploring Chinese History, 1969 Border Conflict

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. по мнению П. Евдокимова (газета «Спецназ России», март 2004 года):«По сути, он отошел к Китаю уже в том же 1969 году. Советские пограничники получили приказ не патрулировать его, а их китайские коллеги продолжали это делать с завидной регулярностью» [1].
  2. 2.0 2.1 2.2 Д. С. Рябушкин. Чем завершились события на острове Даманском (Memento 16. Тавдугаар сар 2011 цахим архивт). «Вопросы истории», 2005, № 12, стр. 168–170.
  3. Спецназ России ||| Наша История ||| Остров Инженера Даманского
  4. John Baylis et al. Contemporary Strategy: Vol. 2, The Nuclear Powers. New York: Holmes & Meier, 1987, p. 89.
  5. "Archive copy". Archived from the original on 2011-05-16. Retrieved 2015-05-19.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. Долой новых царей! Передовая статья китайских газет «Жэньминь жибао» и «Цзефанцзюнь бао» 4 марта 1969 г., посвящённая событиям на острове Даманский
  7. Позор провокаторам! Провокация китайских властей на советско-китайской границе (Memento 3. Наймдугаар сар 2019 цахим архивт) «Правда» 3 марта 1969 года
  8. "Юрий Дроздов: Россия для США - не поверженный противник - Новости Санкт-Петербурга - Фонтанка.Ру". Archived from the original on 2013-03-25. Retrieved 2013-04-21.
  9. "Bloodshed on Damansky (Кровопролитие на Даманском)". Konkurent.ru. Archived from the original on 2012-06-17. Retrieved 2012-09-29.
  10. "Henry Kissinger plays ping-pong". Tabletennis.hobby.ru. Retrieved 2012-09-29.
  11. "China, Russia complete border survey, determination". Xinhua. July 21, 2008. Retrieved 2008-07-23. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]