Jump to content

Дамбажавын Ганболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дамбажавын Ганболд (1972 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын дипломат, Элчин сайд.

Д.Ганболд нь Зүүн хүрээний хамба лам Чойжилжавын Дамбажавын 2 дахь хүү болж 1972 онд төрсөн.

1991-1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч төгссөн.

1996-1999 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн.

1999-2001 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академид сурч дүүргэсэн.

2001-2021 онуудад ГХЯ-ны төв аппаратад болон Софи, Канад улсад суугаа ЭСЯ-нд 2,3-р нарийн бичгийн дарга. Гадаад харилцааны яамны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын зөвлөх, дэд захирал болон Төрийн дипломат ёслолын газрын захирлаар ажиллаж байсан.

2021 оны 10-р сарын 1-ний өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.

2026 оны 7-р сараас ГХЯ-ны Азийн газар зөвлөх.

Орос, англи хэлтэй.