Данзангийн Нямсүрэн
Данзангийн Нямсүрэн (1949 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Хужиртын гол” гэдэг газар төрж, 2002 онд нас барсан) - Монгол Улсын яруу найрагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага, дунд, Багшийн сургууль төгсөж, ардын цэргийн албыг хаан Дорнодын Эрээнцавын төмөр замын өртөөнд амьдран бүтээлээ туурвиж байлаа.
Тэрбээр нэгэн цагт хорьдугаар зууны сод билэгт хүү Очирбатын Дашбалбарын багш нь байж, хожим нэг өдөр мөнөөх шавь нь Монголын утга зохиолын ижил олон нөхөдтэй нь түүнийг учруулсан юм.
Д.Нямсүрэн он он жил аглаг дайдад сууж олон дэвтэр шүлэг бичиж олон жил дарсан шүлгийнхээ охь дээжийг уншигчдадаа дэлгэн “Сэтгэлийн байгал”, “Хаврын урсгал”, “Миний шүлгийн хүүхнүүд”, “Аглагхан талаасаа” зэрэг номуудаа бичсэн билээ.
Д.Нямсүрэнгийн яруу найраг нь увдислаг гүн утга, чавхдаслаг уянга, тарнилаг ончтой үгс түүний өөрийнх нь өвөрмөц зан чанар, байгаллаг дотоод сэтгэл, сэрж мэдрэх оюун билгийнх нь долгионлог, эгэл бус нууцлаг чанартай байдаг.
2023 оны 10-р сард Дорнын их яруу найрагч, "Эрээнцав"-ын хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа” яруу найргийн анхдугаар наадам болсон.