Данзандаржаагийн Онон
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Данзандаржаагийн Онон (1962 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач.
Тэрээр гаргасан амжилтаараа Монгол Улсын Тод манлай уяач, Монгол Улсын гавьяат малчин, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бөгөөд 40 гаруй түрүү, 80 шахам айраг хүртээд байгаа өнөө цагийн шилдэг уяач юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Онон 1960-70-аад онд хөдөө өссөн хүүхдүүдийн бага насаа өнгөрүүлдэгтэй адил морь мал дагаж өнгөрөөсөн байна. Сургуулиа төгсөж мал дээр нэг хэсэг гараад жилийн дараа цэрэгт явж ирээд мал маллаж хурдан морины хорхойтон болжээ. Төв аймгийн урд талд 5-р хороонд амьдардаг ажаа нь өвөл болохоор морь тэжээлгэдэг байжээ. Цэрэгт явтлаа сумынхаа сайн адуучид болох Гомбожав, Дожоо гэх адуучдын адуу малд явдаг байсан.
10 гаруй жил маллаж байтал, хувьчлал болжээ. Тухайн үеийн сайн адуучид тэдний суманд их байжээ. Уяаны эрдэм, соёлоор бусад аймгаас арай илүү байсан гэдэг. Тухайн үед сум, аймгийн наадам гэж болдоггүй зөвхөн улсын наадамд хурдан хүлгээ сойдог байжээ. Түүний том хүү Ононгийн Батбилэг нь 1989 оны Улсын баяр наадамд уясан морийг унаж аман хүзүүдсэн ажээ.
Д.Онон уяач сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн Баян сумын нутагт оршин сууж байгаа.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.