Jump to content

Даниэл Олбрыхски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Даниэл Олбрыхски (польш. Daniel Marcel Olbrychski; 1945 оны 2-р сарын 27-нд Польшийн Лович хотод төрсөн) — Польшийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, зохиолч.

Даниел Олбрыхски 1945 оны 2-р сарын 27-нд Польшийн Лович хотод сэтгүүлч Францишек Олбрыхски (1905-1981), ахлах сургуулийн гадаад хэлний багш Клементина Солонович-Олбрыхска (1909-1995) нарын гэр бүлд төржээ. Ах Кшиштоф (физикч мэргэжилтэй, 2017 оны 3-р сарын 13-нд нас барсан) нь жүжигчин байсан. Эцэг, эх хоёр нь Варшавын бослогод оролцож явсан.

Варшав хотод тэрээр бага сургуулиа дүүргэж, Стефан Батори лицейд элсэн орсон. Өсвөр насандаа тэрээр Варшавын телевизийн сонирхогчдын залуучуудын студид сонгогдож, найруулагч Анжей Коничийн удирддаг "Яруу найргийн студи" телевизэд оролцож эхэлсэн. Тэнд тэрээр маш их нэр хүндтэй болсон байна.

Залуу Олбрыхски Кшиштоф Зануссигийн "Кредит", "Дүр" богино хэмжээний кинонд амжилттай тоглож, дараа нь найруулагчийн "Гэр бүлийн амьдрал" бүрэн хэмжээний кинонд гол дүрд тоглосон. Улмаар тэрээр Польш, Европын кино урлагийн шилдэг мастерууд болох Жозеф Лоси, Волкер Шлёндорф, Маргарете фон Тротта, Кшиштоф Киешловски, Миклош Янчсо, Мауро Болонини, Клод Лелуш нарын кинонд тоглосон юм.

Тэрээр 2015 онд Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бронислав Коморовскиг дэмжих хүндэт хорооны гишүүн байсан юм.

Украины зүүн хэсэгт дайн эхэлснээр Даниэл Ольбрыхски Оросын удирдлагын байр суурийг ил тод буруушаав: 2014-2017 он хүртэл тэрээр Оросын ямар ч төсөлд оролцоогүй. Тэрээр ОХУ-д баривчлагдсан Украины найруулагч Олег Сенцовыг өмөөрч олон удаа үг хэлж байсан.