Дарааллын диаграм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дарааллын диаграм гэж процессын төлөвлөлтийн(process scheduling) ерөнхий дүрслэлийг илэрхийлдэг диаграмыг хэлнэ.

Дарааллын диаграм схем зураг[засварлах | edit source]

Дарааллын диаграм

  • Тэгш өнцөгт бүрт дарааллыг харуулсан ба бэлэн болон төхөөрөмж дэх дараалал гэсэн 2 төрлийн дарааллыг үзүүлсэн.
  • Дугуйнд дараалал уруу орох нөөцүүдийг үзүүлсэн ба систем дэх процессуудын урсгалыг сумаар тэмдэглэсэн байна.
  • Шинэ процесс нь эхлэхээсээ бэлэн дараалалд орох ба процесс биелэгдэхээр сонгогдох эсвэл диспетчер процесс ажиллах хүртэл байгаа дараалалдаа хүлээнэ.
  • Нэгэнт процесс CPU -д байрласан бол биелэгдэх буюу дараах хэдэн тохиолдлуудын нэг нь биелэгдэнэ:
    o   Процесс оролт гаралтын төхөөрөмж ашиглагдах хүсэлт гаргасны дараагаар төхөөрөмж дэх дараалалд орно.  
    o   Процесс нь шинэ дэд процессоо үүсгэх ба дэд процессууд биелэгдэж дуустал хүлээнэ.  
    o   Процесс нь тасалдлын улмаас CPU-нээс устгагдсан бол эргээд бэлэн дараалалд орно.  
  • Процесс нь дээрх дарааллын диаграм дахь циклийг дуустал үргэлжлэгдэх буюу процессын удирдлагын блок болон нөөцүүд чөлөөлөгдөж бүх дарааллаас устгагдах үед зогсоно.

Job queue - Процессууд системд нэвтрэх үед систем дэх бүх процессуудыг агуулсан ажлын дараалал руу орно.

Ready queue - Main memory -д (төв санах ой) байгаа болон ажиллахад бэлэн төлөвт байгаа процессууд мөн биелэгдэхээ хүлээж байгаа процессууд бэлэн дараалал гэгдэх энэ жагсаалтанд орно. Энэ дараалал нь холбоост дүрслэлээр дүрслэгдэнэ. Бэлэн дарааллын толгой нь жагсаалт дахь PCB(процесс удирдах блок)-ын эхний болон сүүлийн заагчуудыг агуулна. PCB бүр бэлэн дараалал дахь дараагийн PCB-г заах заагчийг агуулна.

Дарааллын бүтэц[засварлах | edit source]

daraalal diagral

Device queue (I/O queue) - Мөн процесс нь диск гэх зэрэг О/Г-ын төхөөрөмж ашигладаг. Системд маш олон процессууд байхад, диск бусад процессын О/Г-нд ашиглагдаж болно. Иймээс процесс дискийг хүлээх хэрэгтэй. Тодорхой оролт гаралтын төхөөрөмжийг хүлээж байгаа процессуудын жагсаалтыг төхөөрөмж дэх дараалал гэдэг. Төхөөрөмж бүр өөр өөрийн гэсэн дараалалтай.


Ашигласан материал:

 - Abraham Silberschatz. Operating system concepts, 7th edition
 - “Operating Systems – A modern perspective”, Garry Nutt, ISBN 0-8053-1295-1