Дари хэл
Дари хэл (өөрийгөө нэрлэх нь: دری / дари; фарси-кабули, кабули, Афганистаны перс гэдэг) - Афганистаны Тажик, Хазара, Чараймак болон Афганистаны бусад зарим үндэстнүүдийн ярьж ирсэн перс хэлний аялга юм. Энэ нь Афганистаны албан ёсны хоёр хэлний нэг бөгөөд уг хэлээр голчлон хойд болон төвийн мужууд, Кабул хот, түүнчлэн Пакистаны хойд хэсэг, Ираны зүүн хэсэгт ярьдаг байна. Энэ нь Афганистаны үндэстэн хоорондын харилцааны хэл юм. Нийт хэлээр ярьдаг хүмүүсийн тоо 12 сая гаруй хүн (2011 оны тооцоо). Дари хэлээр ярьдаг хүмүүс Афганистаны хүн амын бараг тал хувийг эзэлдэг байна.

Ихэнх эрдэмтэд Дари хэлийг Тажик эсвэл Перс хэлний нэг төрөл гэж үздэг. Энэ нь Перс хэлнээс голчлон авиа зүй (голчлон дуу авиа)-гээр ялгагддаг боловч үгсийн сан болон дүрмийн хувьд бараг ялгаагүй байдаг ажээ.