Дармаагийн Тамир

Дармаагийн Тамир нь Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Барилдааны амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2017 АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж шөвгөрөн "Монгол улсын начин" цол хүртсэн. 512

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Амарзаяагаар дөрөв давж тавын даваанд улсын заан Н.Жаргалбаярт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2010 Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2013 Булган аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Амбасэлмааг даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2015 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг хүртсэн. 256