Jump to content

Дармштадтын Технологийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дармштадтын Техникийн Их Сургууль (Герман: Technische Universität Darmstadt, TU Darmstadt) нь Германы Дармштадт хотод байрладаг судалгааны их сургууль юм. Энэхүү сургууль нь 1877 онд анх нээгдэж байсан ба 1899 онд докторын зэрэг олгох эрхийг авсан. 1882 онд цахилгааны инженерийн сургалт явуулж эхэлсэн хамгийн анхны их сургууль болсон. Улмаар 1883 онд цахилгааны инженерийн анхны факультетыг байгуулж, дэлхийн анхны цахилгааны инженерийн зэрэгтэй сургалтыг нэвтрүүлсэн. Харин 2004 онд тус сургууль нь автономит сургууль хэмээн тунхаглагдсан Германы анхны сургууль болсон юм. ТС Дармштадт нь Германд компьютерийн шинжлэх ухаан, цахилгааны инженерчлэл, хиймэл оюун ухаан, мехатроник, бизнесийн мэдээлэл зүй, улс төрийн шинжлэх ухаан болон бусад олон хичээлүүдийг шинжлэх ухааны салбар болгон нэвтрүүлэхэд анхдагч үүрэг гүйцэтгэсэн. Майнц дахь Иоханнес Гутенбергийн их сургууль, Гёте их сургууль, Франкфуртын их сургууль, Дармштадтын Техникийн их сургууль зэрэг нь Рейн-Майн их сургуулиудыг (Rhine-Main-Universities (RMU)) бүрдүүлдэг. ТС Дармштад нь Германы хамгийн алдартай технологийн их сургуулиудын сүлжээ болох TU9-ийн, мөн ЕХ-ны дэмжлэгтэй Европын их сургуулийн холбоо нэгдэл (Инновац, технологи, инженерчлэлийн их сургуулийн сүлжээ)-ийн гишүүн юм.