Jump to content

Дата шинжилгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дата шинжилгээ нь хянах, түүвэрлэх, хувиргах, мөн дата буюу өгөгдлийг загварчлах үйл явц юм. Гол зорилго нь хэрэгтэй мэдээллүүдийг олж авах, дүгнэлт гаргах, мөн шийдвэр гаргалтыг дэмжихэд оршино. Дата шинжилгээ нь олон тал буюу үзэл бодол болон түүнийгээ дагасан олон арга замтай. Хэд хэдэн нэрийн дор хоорондоо ялгаатай арга барилуудаар ажиллах гэх мэт. Үүнийг өөр өөр салбарт хэрэглэдэг. Жишээ нь бизнес, шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан гэх зэрэг.

Орчин үеийн бизнесийн ертөнцөд гаргах шийдвэрүүдийг илүү шинжлэх ухааны талаас гаргахад нь мөн илүү үр бүтээмжтэйгээр бизнесээ явуулахад нь тусладаг.

Мэдээллийн шинжлэх ухааны график Schutt & O'Neil (2013)

Дата олборлолт (data mining) нь дата шинжилгээний арга барил ба статистикийн загвар болон цэвэр тодорхойлсон зорилгоос илүү урьдчилсан мэдээллийн нээлт хийх тал дээр анхаарч ажилладаг. Харин бизнесийн ухааны дата шинжилгээ нь хуримтлал дээр илүү суурилдаг ба бизнесийн мэдээлэлд түлхүү ач холбогдол өгдөг. Статистикийн өгөгдөлд дата судалгаа нь тайлбарласан статистик, судалгааны дата шинжилгээ, батлах дата шинжилгээ гэж хуваагддаг. Судалгааны дата шинжилгээ нь мэдээлэлд шинэ шинж чанар хайхад төвлөрдөг бол батлах дата шинжилгээ нь таамаглалийг батлах эсвэл үгүйсгэх тал дээр төвлөрдөг. Урьдилсан шинжилгээ нь статистик загварийн хэрэглээнд төвлөрдөг. Жишээ нь урьдчилсан мэдээ гэх мэт. Бичгийн шинжилгээ нь статистик, хэл шинжлэл ба бүтцийн арга барил ба бичгийн эх сурвалж болон тодорхой бус мэдээллийн хэлбэрээс мэдээлэл олж авахад анхаардаг. Дата интеграци нь дата шинжилгээний анхдагч нь юм.

 Commons: Дата шинжилгээ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан