Дашдондогийн Цэдэнбаяр
Харагдац

Дашдондогийн Цэдэнбаяр нь Монголын математикч, Шинжлэх ухааны академийн гишүүн академич, Математикийн шинжлэх ухааны доктор (Dr.Sc), профессор, Вольтерийн операторын онолын судалгааг Монголд анхлан хөгжүүлэгчдийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1969 онд Дархан хотын (хуучнаар) Дархан суманд төрсөн. 1987 онд Дархан хотын (хуучнаар), математикийн гүнзгийрүүлсэн сургалттай I сургууль, 1992 онд МУИС-ийн Математикийн ангийг тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]- Ph.D: 1997 онд МУИС-д “Некоторые вопросы по теории Чезаровых операторов”
- PhD: 2002 онд Польш Улсын ШУА-ийн Математикийн хүрээлэн, Олон улсын Математикийн Банах Төвд “Some properties of the Volterra and Cesaro operators”
- Sc.D: 2010 онд Монгол Улсын ШУА-д Математикийн шинжлэх ухааны доктор, Монгол улсын ШУА-д Сэдэв: ‘’Вольтерийн оператор пенсилийн судалгаа’’
- Дэд профессор: 2005
- Профессор: 2010
- Академич хэргэм хүртсэн он: 2025
Ажил, албан тушаал
[засварлах | кодоор засварлах]- 1992-1998 он: УБИС-д Математик анализын багш
- 2003-2004 он: Дархан Дээд Сургуульд тэнхмийн эрхлэгч
- 2005 он: БШУЯ, ШУТГ-т мэргэжилтэн (6 сар)
- 2005 оноос: ШУТИС-ийн Математикийн Сургуульд салбарын эрхлэгч, профессор, МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан
Сонгуульт ажил: Америкийн математикийн нийгэмлэгийн хянагддаг сэтгүүлийн редакцын гишүүн
Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр
[засварлах | кодоор засварлах]Функционал анализ, операторын онолын салбарт шинээр сонгодог Вольтерийн операторын пенсил (pencil) ойлголт оруулж ерөнхий болон эргодик онолыг хөгжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн болно. Үүнд:
- Вольтерийн оператор пенсил зэргээр зааглагдах зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцөлийг тогтоож, Польшийн математикч Т. Путликийн үнэлгээг сайжруулсан.
- Оператор зэргээр зааглагдсан гэдгээс Чезарын утгаар зааглагдана. Харин урвуу өгүүлбэр хэдийд үнэн байх вэ? гэсэн Польшийн математикч Я. Земаникийн асуудлыг бүрэн шийдсэн нь эргодик онолд чухал үүрэг гүйцэтгэж байна.
- П. Халмошийн проблем Вольтерийн операторын тоон мужийн шинэ баталгааг хийсэн.
- Вольтерийн оператороор төрөгдсөн олон гишүүнтийн оператор норм ба сингуляр утгуудыг олж тогтоосон.
- Квазинильпотент операторын микроспектрал анализын Ж.Малинин, О.Неванлинна, Я.Земаник нарын бүтээлд эсрэг жишээ (counterexample) байгуулсан. Ингэснээр ерөнхий спектрал онолыг микро спектрал талаас судлах эхлэл тавигдсан болно.
- Гильбертийн огторгуйд Вольтерийн операторын зэргийн (хуурмаг, бодит хэсгийн) хувийн утгууд, норм, тоон мужийг тоймлон тогтоосон.
- Ерөнхий тохиолдолд Комплекс Гильбертийн огторгуйд инъектив операторын хувьд Кэллийн хувиргалт агшаагч байх зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцөлийг шинээр олж тогтоосон ба тоон мужийг тоймлосон.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Web of Science импакт фактортой өгүүлэл -23
- Scopus-ийн индекстэй өгүүлэл - 13
- Англи хэлээр хэвлүүлсэн өгүүлэл – 31
- Дотоодод хэвлэгдсэн өгүүлэл - 25
- Ном, сурах бичиг, монограф -17
- Олон Улсын ЭШ хурлын илтгэл-30
- Удирдсан төсөл-5
- Удирдсан доктор-5
Онцлох бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- D. Tsedenbayar, Some properties of the Volterra and Ces`aro operators, Dissertation, Inst. Math., Polish Acad. Sci., Warszawa, 2002. www.impan.pl
- D. Tsedenbayar, “On the power boundedness of certain Volterra operator pencils”, Studia Mathematica, 2003, No 1, vol 156, pp. 59-66. https://eudml.org/doc/284894
- D. Tsedenbayar and J. Zemanek, “Polynomials in the Volterra and Ritt operators”, Banach Center Publications, Warsaw, Poland, 2005, No 67, pp. 385-390. https://eudml.org/doc/282339
- Yu. Lyubich and D. Tsedenbayar, “The norms and singular numbers of polynomials of the classical Volterra operator in (0,1)”, Studia Mathematica, 2010, 199 (2), pp. 172-184. https://eudml.org/doc/285437
- L. Khadkhuu and D. Tsedenbayar, “Some norm one functions of the Volterra operator”, Mathematica Slovaca, 2015, No 6, pp. 1505-1508. https://doi.org/10.1515/ms-2015-0102
- L. Khadkhuu, D. Tsedenbayar and J. Zemanek, “An analytic family of contractions generated by the Volterra operator”, Operator Theory Advances and Applications, Vol. 250, pp. 281-285, 2015 https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-18494-4_18
- L.Khadkhuu and D. Tsedenbayar, “A note about Volterra operator”, Mathematica Slovaca, 2018, Vol 68, No 6, pp. 1117-1120. https://doi.org/10.1515/ms-2017-0173
- L. Khadkhuu and D. Tsedenbayar,“On the numerical range and numerical radius”, Bulletin of Irkutsk State University, Series Mathematics, Vol. 24, pp. 102-108, 2018 https://doi.org/10.26516/1997-7670.2018.24.102
- L. Khadkhuu, D. Tsedenbayar, “On the numerical range and operator norm of V^2”, Operators and Matrices, 2020, Vol 14, No.1, pp. 251-259. https://doi.org/10.26516/1997-7670.2018.24.102
- T. Ransford and D. Tsedenbayar, Contractivity of Möbius functions of operators, Linear Algebra and its Applications, Volume 703, No. 15, 2024, pp. 20-26. https://doi.org/10.1016/j.laa.2024.08.018
- T. Ransford and D. Tsedenbayar, “On the real and imaginary parts of powers of the Volterra operator”, Integral Equations and Operator Theory, 2024, Vol 96, no 4, pp 1-12. https://doi.org/10.1007/s00020-024-02755-w
- Wurenqiqige, D. Tsedenbayar, L. Khadkhuu, “A note about numerical range of some Volterra polynomials”, Journal of Mathematical Sciences, 2024, Vol. 279, No.6, pp. 876-884. https://link.springer.com/article/10.1007/s10958-024-07067-3