Дашзэвэгийн Ичинхорлоо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Дашзэвэгийн Ичинхорлоо
Хувийн танилцуулга
Төрсөн он1910 он
Төрсөн газар(өнөөгийн
Монгол улсын Архангай
аймгийн Ихтамир сум)
Нас барсан он1972 он (62 наслажээ)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнFlag of Mongolia.svg Mонгол (БНМАУ)
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын ардын жүжигчин

Дашзэвэгийн Ичинхорлоо (1910—1972) — Монголын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин.

Намтар[засварлах | edit source]

1910 онд Архангай аймгиин Ихтамир сумын Хануйн гол гэдэг газар малчин ард Дашзэвэгийн гурав дахь охин болж мэндэлжээ. Хан-Өндөрийн хүрээ хавиар нутаглаж байгаад 1922 онд Богдын хүрээнд иржээ.

1923 онд Хүрээний бага сургуульд орж, Д.Сүхбаатарын клубт Монгол ший гардгийг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа шалгуулан тэнцсэн гэдэг.

1926 онд бага сургуулиа дүүргэж, төмөр утасны сургуульд (тээвэр, холбооны курс) орж, хичээлийнхээ чөлөөгөөр клубтээ явдаг байв. Д.Ичинхорлоо гуайн анхны багш Д.Ишдулам, Л.Дамдинбазар, О.Дашзэвэг нар байв.

Монгол улсаа сурталчилсан нь[засварлах | edit source]

Д.Ичинхорлоо нь Монгол улсаа, тэр дундаа монголын соёл урлагийг дэлхийд сурталчилж таниулах үйл хэрэгт гар бие оролцож иржээ. Үүнд:

  • 1933 онд Москва хотноо Театрын Олимпиад
  • 1935 онд Тарна Тувад тоглолтоор
  • 1936 онд "Монгол хүү" киноны ажлаар
  • 1935 онд Пянзанд дуу хураалгахаар ЗХУ
  • 1959 онд Шведэд Энхтайвны хуралд тоглохоор
  • 1961, 1966 онд ЗХУ-ын Буриад улсад тоглолтоор
  • 1967 онд ЗХУ-д ахмад уран бүтээлчидтэй Москва, Ленинград хотуудад очиж ажиллаж байжээ.

Гар бичмэл[засварлах | edit source]

Монголын театрын музейн сан хөмрөг буланд Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн “Гар бичмэл” бүхий дэвтэр бий. Д.Ичинхорлоо тэрхүү тэмдэглэлийн дэвтэрт өөрийн амьдралын дэлгэрэнгүй түүхийг бичиж, ар талаас нь залгуулан өөрийн бичснийг хүнээр дахин хуулуулж бичжээ. Дэвтэр 63 хуудастай гар бичмэлийг 2005 онд Боловсролын их сургуулийн багш Г.Даш гуай крилл үсэгт буулгажээ. Театрын музейн захирал Д.Цэдмаа, Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргал нар товхимол болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгожээ.

Гавьяа Шагнал[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]