Даш-Очирын Батболд

Даш-Очирын Батболд нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Улсын наадамд шөвгөрсөн амжилт[засварлах | кодоор засварлах]

  1. Ардын хувьсгалын 84 жилийн ойн баяр наадмаар Увс аймгийн Зүүнговь сумын харьяат аймгийн начин Я.Цэдэнбалаар нэг, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Ц.Шийрэвээр хоёр, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан М.Мөнгөнөөр гурав, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Ч.Чулуунбаатараар дөрөв, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн.
  2. Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар Увс аймгийн Тэс сумын харьяат залуу бөх А.Батжаргалаар нэг, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн начин Н.Батсууриар хоёр, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтохоор гурав, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын начин Д.Ганбатаар дөрөв, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатараар тав, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболдоор зургаа давж шөвгөрөн "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

Улсын наадамд барилдсан амжилт[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Унасан
2001 Аймгийн арслан Д.Энхтайвангаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын заан Г.Өсөхбаярт өвдөг шороодсон.
2002 Улсын заан Р.Гансүхээр дөрөв давсан. Тавын даваанд улсын начин М.Жамъянпүрэвт өвдөг шороодсон.
2003 Улсын начин У.Сүхбаатараар гурав давсан. Дөрвийн даваанд улсын заан Д.Сумъяабазарт өвдөг шороодсон.
2004 Залуу бөх С.Энхтөрөөр нэг давсан. Хоёрын даваанд цэргийн арслан М.Батжаргалд өвдөг шороодсон.
2005 Улсын харцага Т.Мөнгөнцоожоор тав давсан. Зургаагийн даваанд улсын начин Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон.
2006 Улсын начин Б.Насандэлгэрээр дөрөв давсан. Тавын даваанд аймгийн арслан Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.
2007 Улсын начин И.Ёндонсамбуугаар дөрөв давсан. Тавын даваанд улсын начин Б.Сайнбаярт өвдөг шороодсон.
2008 Аймгийн начин Б.Цэцэнтунсагаар хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан А.Алтанхуягт өвдөг шороодсон.
2009 Улсын заан Б.Соронзонболдоор зургаа давсан. Долоогийн даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон.
2010 Сумын заан Н.Мягмараар хоёр давсан. Гурвын даваанд аймгийн арслан О.Баярхүүд өвдөг шороодсон.
2011 Аймгийн арслан Г.Ганнямаар дөрөв давсан. Тавын даваанд аймгийн арслан Ж.Чулуунбатад өвдөг шороодсон.
2012 Аймгийн арслан Д.Цэрэндаваагаар гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Ш.Жаргалсайханд өвдөг шороодсон.
2013 Сумын заан Ж.Дорждагвагаар хоёр давсан. Гурвын даваанд улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон.
2014 Залуу бөх Ц.Нямдаваагаар нэг давсан. Хоёрын даваанд аймгийн начин Ц.Ганбатад өвдөг шороодсон.
2015 Залуу бөх Э.Эрхбаяраар нэг давсан. Хоёрын даваанд аймгийн начин М.Лутсайханд өвдөг шороодсон.
2016 Залуу бөх Д.Лхагваболдоор нэг давсан. Хоёрын даваанд аймгийн начин Н.Загархоролд өвдөг шороодсон.
2017 Аймгийн харцага Б.Энх-Очирхуягаар хоёр давсан. Гурвын даваанд аймгийн хурц арслан Н.Золбоод өвдөг шороодсон.
2018 Аймгийн начин Ш.Нямсайханаар хоёр давсан. Гурвын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2000 Баянхонгор аймгийн баяр наадамд аймгийн арслан Л.Жанцандоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн. 128
2001 Байнхонгор аймгийн баяр наадамд сумын заан М.Отгоннямаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2006 Баянхонгор аймгийн баяр наадамд зургаа давсан. 256
2009 Баянхонгор аймгийн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатарт өвдөг шороодон үзүүрлэсэн. 256
2011 Баянхонгор аймгийн баяр наадамд зургаа давсан. 256