Jump to content

Демис Руссос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Демис Руссос (грек. Ντέμης Ρούσσος, жинхэнэ нэр- Артемиос Вентурис Руссос, Αρτέμιος Βεντούρης Ρούσσος; 1946 оны 6-р сарын 15-нд Александриа хотод төрсөн—2015 оны 1-р сарын 25-нд Афин хотод нас барсан) — грекийн өвөрмөц хоолоотой дуучин, дууны зохиолч, хөгжимчин. Уран бүтээлийн түүхэндээ 40 орчим альбом гаргаж нийт 60 сая гаруй пянз зарсан байна.

Демис Руссос, 1973

Түүний дуулсан алдартай дуунууд: From Souvenirs to Souvenirs (1975), Goodbye my Love, Goodbye (1973), Forever and Ever (1973), My Only Fascination (1974), Lovely Lady of Arcadia (1973), We Shall Dance (1971), My Reason (1972), Someday Somewhere (1973).

Демис Руссос 1946 оны 6-р сарын 15-нд Египетийн Александриа хотод төрсөн. Түүний эцэг Грек гаралтай инженер Жорж (Йоргос) Руссос сонгодог гитар дээр тоглодог инженер байжээ. Демис хөгжмийн сургуульд сурч байхдаа гитар, бүрээ, контрабасс, орган хөгжим тоглож сурсан байна. 1950-иад оны дундуур тэдний гэр бүл Грек рүү нүүжээ.

1963 онд Демис Руссос Вангелис, Лукас Сидерас нартай хамтран "Афродитагийн хүүхэд" «Aphrodite’s Child» хамтлагийг байгуулжээ. 1968 онд Грект цэргийн эргэлт болсоны дараа тус хамтлаг Парис руу нүүж, "Rain & Tears" дуугаараа амжилтанд хүрч алдаршсан байна.

1971 онд Демис Руссос хамтлагаасаа гарч "We Shall Dance" дуугаараа бие даасан карьераа эхлүүлж, 1974 онд "Forever & Ever" цомгоороо амжилтанд хүрсэн. "Happy To Be On An Island In The Sun" дуутай сингл нь Британийн хит парадад тавдугаар байрт орж байжээ.

1985 оны 6-р сарын 14-нд тэрээр (ирээдүйн эхнэр Памелагийн хамт) алан хядагчид олзлогдсон байна. Энэ өдөр Афин-Ром чиглэлийн Америкийн Trans World Airlines компанийн 847-р нислэгийн Боинг 727 онгоцыг Хезболлагийн хоёр террорист барьцаалсан юм. Дуучин Арабын орнуудад маш их алдартай байсан тул алан хядагчид түүнд эелдэг ханддаг байсан: тэд түүнд эелдэг харьцаж, гарын үсэг авахыг хүссэн ч хэдэн өдрийн турш тэд түүнд зориулж дуулахыг шаардаж байсан юм.

Тэрээр 2015 оны 1-р сарын 25-нд нойр булчирхайн хорт хавдраар Афин хотын "Hygieia" эмнэлэгт нас барсан бөгөөд энэ мэдээг ар гэрийнхэн нь нэг хоногийн дараа мэдээлжээ. Демис Руссосын оршуулах ёслол 1-р сарын 30-нд Грекийн олон улс төр, соёлын зүтгэлтнүүдийг оршуулсан Афины Нэгдүгээр оршуулгын газарт болсон юм.

Студид бичүүлсэн альбомууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1971: On the Greek Side of My Mind (a.k.a. Fire and Ice)
  • 1973: Forever and Ever
  • 1974: My Only Fascination
  • 1974: Auf Wiedersehn (in German)
  • 1975: Souvenirs
  • 1976: Happy to Be...
  • 1976: Die Nacht und der Wein (in German)
  • 1976: Kyrila – Insel der Träume (in German)
  • 1977: The Demis Roussos Magic
  • 1977: Ainsi soit-il (in French)
  • 1978: Demis Roussos
  • 1979: Universum
  • 1980: Man of the World
  • 1982: Demis
  • 1982: Attitudes
  • 1984: Reflection
  • 1985: Senza tempo
  • 1986: Greater Love
  • 1987: The Story of Demis Roussos
  • 1987: Come All Ye Faithful (a.k.a. Glory) (Christmas album)
  • 1988: Le Grec (in French)
  • 1988: Time
  • 1989: Voice and Vision
  • 1991: Photo Fixe
  • 1993: Insight (a.k.a. Morning has Broken or Adagio)
  • 1995: Demis Roussos in Holland
  • 1995: Immortel
  • 1996: Serenade
  • 1997: Mon île (in French)
  • 2000: Auf meinen Wegen (in German)
  • 2009: Demis
  • 2016: Demis Roussos complete 28 original albums + DVD